Дээд шүүх МАХН-ын нэрийг хүчингүй болгох үндэсгүй гэв
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг МАН-ын хяналтын хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нарын гаргасан гомдолд хариу өглөө.
Уг хариунд “МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолыг Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус болсон гэж үзэж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан та бүхний гомдлыг хүлээн авч, танилцлаа.
Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах журам тусгагдаагүйгээс гадна энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-Д “Улсын Дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 6,9.2.-9.3.-т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30 хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай нийтэд мэдээлнэ”, “хуульд заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй” гэж зааснаар Улсын Дээд шүүхийн тогтоол гармагц биелэгдэх шинжтэй болдог талаар тодорхой тусгагдсан тул Та бүгдийн гомдооор Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.
URL: