Хакүхо, Харүмафүжи гар барин мэндчилсэнийхээ төлөө сэжиглэгджээ
Мэргэжлийн сумогийн ертөнцийг сууриар нь ганхуулсан “найраа”-ны хэрэг бага зэрэг намжиж Японы сумо бөхийн холбоо долдугаар сарын башёг зохион байгуулсан. Дуулиант найрааны хэргээс үүдэн хоёр башё алгассан тус холбоо дахин үзэгчдээ татах хүндхэн асуудалтай тулгараад байсан юм. Мөн үүний зэрэгцээ мэргэжлийн сумогийн дээд хэсэгт гадаадын бөхчүүлийн эсрэг ганцаараа тэмцэж байсан Кайо зодог тайлсан нь сүмогийн хорхойтнуудыг шоконд оруулсан. Харин Нагоягийн тэмцээн, найрааны асуудалтай тэмцэх уриан дор эхэлсэн. Тиймдээ ч хардлага,сэрдлэгэ их байгаа гэнэ. Тухайлбал нутаг нэгт бөхтэйгээ гар барин мэндчилбэл найраа хийсэнд тооцож, холбооноос дуудаж, дахин тэгж мэндчилбэл найраа хийсэнд тооцож, холбооноос хөөнө хэмээн анхааруулсан байна. Гэхдээ “Сайн байна уу? гэж гар барин мэндчилдэг муугийн ёс биш монголын ёс байхад яалтай ч билээ. Саяхан Хакүхо, Харүмафүжи нар гар барин мэнд усаа мэдэлцэхэд нь ояката нар найраа хийгээд байна гэж сэжиглэсэн бололтой. Тэд монгол нутгийн ёс хэмээн тайлбарласан ч тоогоогүй гэнэ лээ.
URL: