Геннисийн амжилтын хорооныхон Монголд ирнэ
Өвөрмонголчууд 2048 бөх барилдуулж Гиннесийн номд багтаж байсан бол монголчууд ирэх есдүгээр сарын 17-19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 4096 бөх барилдуулж, уг номд бүртгүүлэх гэж байна.
Энэ үеэр Лондон хотод байрладаг “Gennis world record”-ын Гиннесийн амжилтын хорооноос бие төлөөлөгчид ирж, барилдах бөхчүүдийг биечлэн тоолж, бүртгэх аж. Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа юм байна.
Тус холбооны нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатар “Хүмүүс Монголоос 4096 бөх гарах эсэхэд эргэлзэж, Өвөрмонголоос бөх авчрах уу гэж асууж байгаа. Энэ арга хэмжээ нь Монгол бөхийн өлгий нутаг гэдгээ дэлхий нийтэд батлах нэг алхам учраас гаднаас бөх авахгүй. Хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээж, хөвгүүд барилдаж өсдөг манай ард түмнээс өдий тооны бөх толгой өвдөхгүй гарна” гэв.
Х.УЯНГА
URL: