“Америкийн мэргэн бууч”-ийн алуурчинд хорих ял оноожээ
АНУ-ын Техас мужид тангарагтны шүүх тус улсын түүхэн дэх армийн хамгийн шилдэг мэргэн буучийг хөнөөсөн Эдди Рей Рутад бүх насаар нь хорих ял оноожээ.
Р.Рутад магадлангаар суллах эрхгүй гэсэн тогтоолыг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна. Иракийн хэдэн зуун хүнийг хөнөөснийхөө төлөө Рамадийн чөтгөр хочтой болсон Крис Кайлыг тэрбээр 2013 онд нэг найзтай нь хамт буудан хөнөөсөн аж.
Ирак дахь зэвсэгт дайчид мэргэн бууч Крис Кайлыг барьж өгвөл их хэмжээний шагнал өгөхөөр амлаж байсан гэдэг. Мэргэн бууч “Америкийн мэргэн бууч” нэртэй ном бичсэн нь бестселлер болж, зохиолын нь дагуу найруулагч Клинт Иствуд кино бүтээсэн юм. Крис Кайл алба хаах хугацаандаа 250 хүний амийг хөнөөснөө мэдэгддэг байсан. Харин Пентагоны мэдээллээс үзэхэд тэрбээр 160 гаруй зэвсэгт дайчныг хөнөөсөн байна.
эх сурвалж:Үнэн.мн
URL: