Б.Шүүдэрцэцэг амиа алдсан бяцхан охины дуу хоолой болж байна

Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай харамсалтай мэдээлэл олон нийтийн сүлжээ болоод зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа.

Сүүлийн үед олон гарах болсон хүүхдийн эсрэг онц ноцтой хэргүүдийн талаар болоод хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг ийн сэтгэгдлээ бичжээ. Бүрэн эхээр уншигч танд хүргэж байна.

 8b1f63cceea5a663bigБ.Шүүдэрцэцэг:

Гэр бүлийн хүчирхийлэл гэж “чимээгүй дайн” байдаг. Хохирогчид нь хүн амын хамгийн хүчин мөхөс, эмзэг дорой бүлэг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд болдог.

Өчигдөр 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай уншлаа.

Хүний орчлонд яаран яаран ирсэн, хүслийн тэнгэр-бурхны бэлэг болсон нэгэн бяцхан од тэнгэрт харважээ.

Жаахан тэргүүн дээр нь тэнгэрийн гэрэлт цагираг асаалттай, турьхан нуруундаа нүдэнд үл үзэгдэх сахиусан тэнгэрийн даль дэрвэлзсэн бурхны бяцхан элч хорвоогоос буцчихаж. Ээжийнхээ өвөр дээр эрхлэн, энгэрийг нь налахдаа мөөмөө тэмтрэх, нойрон дундаа хэлээ хөхөн бумбагнах, зүүдэндээ үнэгчлэн мишээх дөрөвхөн настай нялх охин зодуур нүдүүр хүчирхийллийн золиос болж, нүд халтирам зургууд нь цахим ертөнцөөр дэлгэгдэж байна. Бид муу муухай юманд хичнээн дасал боллоо ч хүүхдийн тарчлаанд, хүүхдийн цаг бусын үхэлд, хүүхдийн эсрэг балмад хүчирхийлэлд л дасч болохгүй!

Энэ нийгмийн бухимдал, олны сэтгэл зүйн хямрал туйлдаа хүрсэн нь үе үе ойрхон давтамжтай гарах болсон балмад харгис гэмт хэргүүдээр илэрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж “чимээгүй дайн” байдаг. Хохирогчид нь хүн амын хамгийн хүчин мөхөс, эмзэг дорой бүлэг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд болдог.

Олон жилийн өмнө 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан жил би “Чемодантай “юм” ” хэмээх нийтлэлдээ “Гэр цэвэрлэсэнгүй” гэж хойд эцэгтээ зодуулан амиа алдсан 6 настай Н хэмээх охиныг ээж нь нөхөртэйгээ хамсан чемоданд хийж булсан хэрэг хожим илэрсэн тухай бичиж байлаа. 6 настай охиноо нөхөртөө зодуулж алуулчихаад тэр шөнөдөө чемоданд “эвхэж” хийгээд 1-р хорооллын хойгуурх нүцгэн уулсын гуу жалганд булчихсан ээж байсан л юм даа. Охины өмсч байсан хувцас, төрсний гэрчилгээг хойд эцэг нь шатаасан байдаг. “…Хүний асрамжинд байх балчир насандаа хүүхэд асрах, гэр цэвэрлэх гээд насандаа ахадсан ачаа үүрч, гэрийн бяцхан зарц байсан тэр жаахан охины амьдарч байсныг нотлох ганцхан хуудас цаасыг хожим мөрдөн байцаагч нь ИБМУГ-аас олж биеийн байцаалт болгон хавсаргажээ. Тэр нь ” Эцэг М-н О, эх Ч-ийн Б 1984 оны зургадугаар сарын 3-эд нэгдүгээр амаржих газарт төрсөн охин Н-ыг эх Б-гээр овоглон 1984 оны долдугаар сарын 3-нд Сүхбаатарын районы 2529-рт бүртгүүлсэн материал байгаа болохыг тодорхойлов.” хэмээсэн Улсын төв архивын алгын чинээ бичиг. Өнцөгт нь “Энэхү лавлагаа нь гэрчилгээг орлохгүй” гэсэн өгүүлбэр буй” хэмээн бичиж “Ардын эрх” сонинд нийтлүүлж байж.

Тэр цагаас хойш олон олон гэмгүй балчир үрс харгис эцэг, эхийн гарт амиа алдсаар л байна.

Алив, “3 сая дахь иргэн” шоуны гол дүрийнхээн, энэ бяцхан охины хэрэг дээр “тоглолт” чинь хэрэгтэй байна. Цаашид амь үрэгдэж болзошгүй балчир үрсийг хамгаалахад бас “тоглолт” хэрэгтэй байна!

Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын дарга хатагтай Ишбадамын Нарантуяа Та “хөшигний өмнө” гарч ирнэ үү! Сэжигтнүүдийг тусгаарлан хорьсон уу, хавтаст хэрэг нээсэн үү, үрээ алдсан ээжийн эрхийг хамгаалж байна уу? Шүүхээр хэрэг шударгаар шийдэгдэх болов уу? Танаас сонсмоор байна!

Эрх баригч намууд ч гэсэн Хүүхдийн эрх хамгаалах хүндтэй албыг нийгмийн хариуцлагагүй, ажлын туршлагагүй хамгийн гол нь ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН, УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ НЬ ТӨГСЧ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ШАГНАЛ БОЛГОЖ ӨГӨХӨӨ БОЛИОЧ!

Эрхт тэнгэрийн элч-бяцхан жаахан охин минь чиний хойноос ГЭРЭЛТ ЗУЛ өргөе! Айдас хүйдэсгүй, амгалан энхжингийн оронд одох замыг чинь түг түмэн зул, сэтгэлийн ерөөлөөр гэрэлтүүлье! Хүүхдийн бурхан Бүжинлхам ивээг охин минь!

Ум ма ни бад ми хум!


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 February 2015

Ø¿¿õèéíõýí òîãòîîõ ë áàéëã¿é äýý. þó þóã¿é ñ¿ðæèãíý÷èõ þì.

Нэр: Anonymous Огноо: 26 February 2015

Элэг эмтэрч байна. Хөөрхий нялх амьтан даанч дээ.

Нэр: Тунгаа Огноо: 26 February 2015

Өрөмдмөөр юмаа. Энэ балиар улс төр гээч юмнаас ядаж байхад хүүхдийн байгуулагууд, хүний эрүүл мэнд хоёрыг салгаж холдуулмаар юм. Юуны төлөө зодуулж байгаагаа мэдэхгүй балчир үрсийг хамгаалах байгуулага ер нь байнуу. Бүр сэтгэл өвдчихлөө. Хөөрхийдөө балчир охин минь энэ дэлхийгээс олж чадаагүй хайр, аз жаргалаа тэнгэрийн улсад очоод эдлээрэй. Сүнсийг нь Бурхан ивээг.

Нэр: хүн мөн үү Огноо: 26 February 2015

Хүн гэх нь битгий хэл хөхтөн амьтан гэхийн аргагүй араатнуудыг яалтай бэ? арай л дэндүү харгис юм биш үү. хэлэх үг үнэндээ алгаа… өрөвдөлтэй бяцхан амьтан бурханы оронд очоод эргээд хүн шиг хүний үр болох болтугай…

Нэр: burhan mine Огноо: 26 February 2015

horwoo delhii deer muu humuus baga bgaasai

Нэр: БИ мэднээ Огноо: 27 February 2015

дэмий яриж байхаар буу тавих хэрэгтэй байна даа_

Сэтгэгдэл бичих