“Амиа алдсан дөрвөн настай охины төрсөн эцэг болон хойд эхийг цагдан хориод байгаа”
Төрсөн эцэг, хойд эхтэйгээ амьдардаг дөрвөн настай охин хэрцгийгээр зодуулж, БЗД-ийн эмнэлэгт тав хоногийн турш сэхээнд байж байгаад энэ сарын 17-нд нас барсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ.
Олныг сэртхийлгэсэн энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
“Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Охины төрсөн эцэг болон хойд эхийг хэрэгт сэжигтнээр татаж, цагдан хориод байна.
Мөн амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд эхнээсээ дүгнэлтүүд гарч байгаа.
Хэрэг прокурорын байгууллагын хяналтан дор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдаж байна. Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгнө” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 2014 онд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хаалганы цаана болж байдаг асуудал. Үүнд манайхан айл гэрийн амьдрал бидэнд хамаагүй гэсэн байдлаар ханддагаас болоод хүүхдийн эрх зөрчигдөх цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах явдал сүүлийн жилүүдэд өсч байгаа ажээ.
Насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдөж, хохирч байгааг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иргэнийхээ үүргийг биелүүлж байхыг ЦЕГ-аас удаа дараа анхааруулж байгаа билээ.
эх сурвалж: Ikon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Арай чдээ. Алгын чинээ аав ээждээ адлагдсан бяцхан охины үхэл ингээд л мартагдана. Мэдэгдсэн ганц нэг л болохоос одоо ч гэсэн юуны төлөө зодуулж тамлуулж байгаагаа мэдэхгүй бяцхан үрс хэд ч байгаа юм бол. Хүмүүс арай л биш болж байна. Яамаар ч юмдээ. Үхтэлээ зодуулаад үхчихсэн охины хойноос хүний эрхийн талаар хэнд зориулж юу ярьдаг болдоо хүний эрх ярисан улстөр, хүний эрхийн байгуулагууд.
Ивий дээ нялх алаг үр минь. Одоо бүх зовлон чинь дууссан тул бурхны оронд амар амгалан байгаарай. Там шиг хүний орчлонд дахин битгий ирээрэй үр минь
Хөөрхий дөө дэндүү нялхаараа их зовлон үзэж дээ. Мэддэг байсан хүмүүс нь эртхэн сэргийлэх арга хэмжээ авахгүй даан ч дээ. Үхтэл нь тамлуулж байдаг. 2 адгуус тай бол ярих ч юм алга. Малаас дор
Яаж алсан яг тэрүүгээр нь алдаг хуультай баймаар юм. Улсаас хорьж байгаа нэртэй дэмий зарлага гаргаад байхын. Энэ мэт зардлаа танаж эдийн засгаа хэмнээч Сайханбилэг сайдаа
Хүнийг яаж алсан байна яг тэр аргачлалаар нь алсан хүнийг нь бас алах хэрэгтэй. Нэг их шүүдэг энэрэнгүй улс харагдах гэж маяглахаа боль. Тэртээ тэргүй манайд үнэн юм ховор.
Улдсэн амьд ингээд тамлуулж бгаа хуухдуудийг олж тус болох юмсан.Яая даа байз