Анхням сайдтай уулзах ногоон гэрлийн эрхтэй
Өчигдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр жүжигчин Б.Амарсайхан болон жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Монголын жүжигчдээс дэлхийн кино урлагт анхлан хөл тавьж амжилт дагуулсан хоёр жүжигчинд сайд хүндэтгэл үзүүлэв. Жүжигчин Р.Анхнямд сайд Л.Гантөмөр уйгаржин бичгээр нэрийг нь бичсэн дурсгалын бичиг гардуулахын зэрэгцээ урлаг, соёлын талаарх ямар ч асуудлаар яаманд хандах болон сайдтай уулзах ногоон гэрлийн эрх олгосон байна. Мөн цаашдаа дэлхийн хэмжээний уран бүтээл дээр ажиллахад нь туслах, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.
URL: