Орос хакерын толгой хамгийн өндөр үнэд хүрлээ

80d96fd5-8de1-4b0c-a043-65d31f7ca396АНУ-ын Холбооны мөрдөх товчоо орос хакерыг олж өгвөл 3 сая долларын шагнал амаллаа. Энэ нь кибер гэмт хэргийн түүхэн дэх хамгийн өндөр шагнал ажээ.

Холбооны мөрдөх товчоо гурван сая ам.доллараар толгойг нь үнэлээд байгаа хакер нь Евгений Богачев хэмээх орос эр.

Сүүлийн арван жилийн хамгийн аюултай “Трояны морь” вирусыг Богачевыг бүтээсэн гэж таамаглаж байгаа ажээ.

Мөрдөн шалгахад тэрбээр АНУ-ын төрийн болон банкуудын сайтуудад хэд хэдэн удаа халдаж олон сая доллар хулгайлсан ба түүний хамтрагчид ч цагдаагийн ажлыг ч тасалдуулан хакердсаар ирсэн гэнэ.

Түүний эсрэг 5 зүйлийн ял тулгах аж. Одоогоор Евгений Богачев хаана байгаа нь тодорхойгүй байна.
М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих