Ч.Энхээ: Өнөөгийн ардчилал өөрсдийнхөө ардчилсан он жилүүдэд хийсэн баасаа л цэвэрлэдэг л ажил хийж байна

ch.enheeАрдчиллын 13-ын нэг, хуульч Ч.Энхээ ТВ-ээр ийн ярьлаа. Соёлын гавьяат Го.Бадарч гуайн хөтөлдөг “Илэн далангүй яриа” нэвтрүүлгээр өнөөгийн Ардчилалын үнэн төрхийг ийн хэллээ.

“…Би хатуу хэлье. АНУ-ын нууц албадаас мөнгө авч Ардчиллын үйл ажиллагаа явуулсан нь бүр 1990 оноос эхэлсэн юм шүү. 100 мянган доллар тэр нууц албадаас авчихаад, 50 мянган долларыг нь авч хармаалчихаад, үлдсэнийг нь Ардчиллын төлөө зарцуулдаг байсан нь үнэн шүү дээ.

Хятадын бизнесмэнүүдээс хахууль авсан нь мөн тэр үеэс эхэлсэн.
Өнөөдөр монголын хамаг баялгыг хуу хамаж авдаг АНУ, Канад, Хятад, өөр хаанах байдаг юм бэ, гадаадын доншуур наймаачид, бизнесмэнүүд манай ардчилсан улс төрчдийн хамгийн сайн түнш болчихоод байна.

Өмнөх үеийнхээ баасыг цэвэрлээд сууж байна. Энэ нь соц үеийн үлдээсэн баас биш, өөрсдийнхөө ардчилсан он жилүүдэд хийсэн баасаа л цэвэрлэдэг л ажил хийж байна. Өөр юу хийж байгаа юм бэ?…

 

Эх сурвалж: WWW.BOLOD.MN

ЧОЙ


URL: http://www.fact.mn/208103.html

Сэтгэгдэл бичих