Орд ордны залуус гэрлэлтийн талаар ийм бодолтой байдаг
Хонь
Тэр номхон дөлгөөхөн залуу огтхон ч биш. Уурлавал тэсэрч дэлбэрдэг ч, амархан тайвширдаг. Эрэлхэг зоригтой. Хэрвээ тэр чиний хайртай муур/нохойд сэтгэл гаргаж, хоол авч өгч эхэлсэн бол гэрлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Харин мөнгөө баруун солгоогүй цацаж, найз нөхдөө үнэтэй коньякаар дайлсан хэвээр байгаа бол ганц бие амьдралаас салахад хараахан бэлэн биш байгааг илтгэнэ.
Үхэр
Хамгийн зөрүүд бөгөөд хартай эр. Залхуурлыг хөдөлмөрийн эрч хүчтэй хамт гайхалтай хослуулах чадвартай. Өөрийгөө бүхнийг мэддэг гэж боддог. Чамд зориулж шүдний сойз худалдан авч, гэртээ тавьсан бол гэрлэхэд нэг алхам дутуу байгааг харуулна. Харин 101 дэх удаагаа сарнай цэцгийг барьж, кинонд урьсан хэвээр байгаа бол гэрлэх санаа толгойнд нь орж ирээгүй байна гэсэн үг.
Ихэр
Эрсдэлд дуртай залуу. Гэрлэлтийн тухайд хошигнох аястай ярьж, байж болох л зүйл хэмээн үздэг. Хэрвээ тэр гэнэт гэртээ засвар хийж эхэлсэн бол гэрлэх саналыг тавих тухай бодож эхэлснийг харуулна. Харин залхуу нь хүрсэн аястай хананд нүх өрөмдөх ажлыг чамд санал болгож байгаа бол гэрлэх санаа агуулаагүй байна.
Мэлхий
Түүний тайван амгалан дүр төрхийн цаана бөөн сэтгэл хөдлөл нуугдана. Тэр маш эмзэг хүн бөгөөд тухайн үеийн сэтгэл санааны байдлаас маш их хамааралтай байдаг. Гэрээс хуримын ордон хүртэл лимузин хөлслөвөл ямар үнэтэй болохыг сонирхож эхэлсэн бол гэрлэхэд бэлэн болсон гэсэн үг. Мөн чамайг шоолж инээж байгаа бол мөн л сайны тэмдэг. Харин чамайг өөрийнхөө ээжтэйгээ харьцуулсан хэвээр байвал, мөн ямар нэгэн асуудал гарвал ээжтэйгээ зөвлөлдөнө гэж байгаа бол гэрлэхэд бэлэн биш байна.
Арслан
Тэр энэ хорвоогийн хамгийн их өөртөө итгэлтэй хүн. Тэр бусдын өмнөөс шийдвэр гаргах дуртай. Тэр гэр бүлийн уламжлалыг хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч, чиний сэтгэл дотор юу болоод байааг тэр таамаглаж чаддаггүй. Хэрвээ тэр найз нартайгаа хамт 3-4 өдрөөр гэнэт алга болохоо боливол мөн чамтай байхдаа зөөлөн энхрий, дур хүсэл нь энд тэнд хамгийн тохиромжгүй газар ундарч эхлэвэл тэр гэрлэхэд бэлэн болжээ. Харин орой үдшээр утаснаасаа салахгүй, хаанаас яаж шар айраг худалдан авах тухайгаа тохиролцож, хэнийд шөнөжингөө наргих дуртай ярьж байгаа бол гэрлэх саналыг тавих гэж яарахгүй байгааг илтгэнэ.
Охин
Архины халуунд автсан ч ухаанаа алддаггүй, тооцоотой, бодлогтой хэвээр үлддэг. Чамайг сонгохдоо тэр бүхнийг сайтар бодолцож үзсэн бөгөөд чиний давуу тал, дутагдлуудыг сайн судалсан байж таарна. Чиний тухай чамаас илүү сайн мэддэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрвээ тэр гэнэт романтик өсвөр насны хөвгүүн шиг аашилж эхлэвэл, бизнесийн хамтрагчтайгаа уулзахын оронд жижиг сажиг “хэрэгт” орвол, дуу шуу ихтэй баар цэнгээний гаруудаар дагуулж, тоглолтын тасалбар худалдан авч, цонхны чинь дор гитар барин дуу дуулж байгаа бол гэрлэхэд бэлэн болсон байна. Харин ирээдүйн гэр бүлийн амьдралын тухай нухацтай яриаг маш тайвнаар өрнүүлж байгаа бол гэрлэх болоогүй байна даа.
Жинлүүр
Шулуухан гэж жигтэйхэн. Түүнтэй ярилцахад маш хөнгөн бөгөөд амар. Сайхан амьдралыг таашаадаг. Хэрвээ тэр 5 м<sup>2</sup> талбайтай гал тогооны өрөөнд хөргөгчөө хэрхэн байрлуулах тухай бодож эхэлсэн бол гэрлэхэд бэлэн. Мөн гэнэт тэнгэрт байгаа одыг чиний нэрээр нэрлэж, гэрчлэх баримтыг нь сайхан жаазлаад өгвөл гайхах хэрэггүй. Та хоёрын тухай бүх танил хүмүүс яриасай гэж тэр хүссэндээ л хийж байгаа юм. Харин шөнийн клубт наргисны дараа тайчих бүжиг нь үнэхээр дажгүй байсан тухай бүх хүмүүст ярьж байгаа бол гэрлэх бодлыг агуулаагүй.
Хилэнц
Тэр бол мөнгийг мэдэрдэг. Таван метрийн цаанаас ширээн дээр хичнээн төгрөг байгааг хэлж чадна. Гэр орны тэжээгчийн титэмийг зүүхийг эрмэлздэг. Түүнийг хэлсэн үгээр нь биш хийсэн үйлдлээр нь дүгнэх хэрэгтэй. Гэрлэлтийн баталгаа хэрэгтэй байдаг юм уу гэж үглэвэл, эсвэл гэрлэсэн хойноо орой бүр гэртээ заавал харих ёстой болох тухай санаа алдан ярьж байгаа бол гэрлэхэд бэлэн болжээ. Түүний амнаас үүрд мөнх хайрлана гэсэн амлалт гарахгүй. Гэрлэх саналыг хүртэл тэр хүйтэн байдлаар, тооцоотой нь аргагүй тавина. Харин чиний өмнө сөгдөж, мөнхий хайрын тухай яруу цэцэн үгс урсгаж байгаа бол гэрлэхэд бэлэн биш байгааг харуулна.
Нум
Түүний хувьд гэр бүлийн үнэт зүйл тийм ч чухал биш бөгөөд чамд хандах хандлага нь хүртэл цаг тутамд өөрчлөгдөж байдаг. Хэрвээ тэр ирээдүйн хүүхдэд хэрэг болох живхний бөөний үнэ нь хэд байдгийг жинхэнээсээ сонирхож эхлэвэл гэрлэхэд бэлэн. Тиймээс, хүүхэдтэй болох санааг дотроо боловсруулж л байгаарай. Харин олон эхнэртэй байх нь зөв эсэх тухай, лалын шашинтай болвол зүгээр ч юм шиг санааг дэвшүүлж эхлэвэл гэрлэхэд бэлэн бишээ.
Матар
Хуучинсаг үзэлтэй. Эцгийн эрхт ёсын давуу талыг ярьж, хамгаалдаг хүн. Ааш зан нь огцом өөрчлөгдөж, хэтэрхий шулуухан болоод эхлэвэл гэрлэхэд бэлэн болсныг харуулна.Харин хамаг чөлөөт цаг заваа ажилдаа зориулж, баярын өдрүүдээр хүртэл баяр хүргэхээ мартаж байгаа бол гэрлэхэд арай эрт байгааг илтгэнэ.
Хумх
Ухаантай, идэвхтэй. Дараах хоёр шалтгаанаар ганц бие амьдралаас сална: а) Агуу их хайртайгаа учирвал б) Нарийн тооцоо гаргавал. Найз нарынхаа гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, үлгэр жишээ авах санааг агуулвал, аль эсвэл өөрийнхөө хүүхдүүдийг хүлээн зөвшөөрч сурвал… гэрлэхэд бэлэн болжээ. Хэрвээ чи одоо хүртэл өглөөний нарыг ганцаараа угтаж байгаа бол тэр гэрлэх бодолгүй байна.
Загас
Маш их сэтгэл хөдлөлтэй, нууцлаг хүн. Жижигхэн дутагдлыг хүртэл муу зуршил болгон хувиргаж чадна. Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг маш богино хугацаанд эзэмдэж чадвартай. Хэрвээ ертөнцийг бодитор хараад эхэлсэн бол, чиний идэх дуртай шоколадны үнийг нь санаж байгаа бол, мөн сонгосон бэлэг нь та хоёрт биш, харин зөвхөн чамд зориулагдсан бол тэр гэрлэхэд бэлэн. Харин ухаантай хүний царай гаргаж, өөрийнх нь аура нь ямар өнгөтэй байгаа тухай ярьж байвал гэрлэхэд бэлэн биш байна.
URL: