Газрын эрхээ баталгаажуулах хугацааг сунгалаа
Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ сарын 26-ны дотор газраа баталгаажуулах ёстой.
Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ныг дуустал хүлээн авахаар болсон байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд XXVII хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон, Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах ёстой юм байна.
URL: