Хахаха Хихихи
5000 төг өгөхөд
1-р ангийн хүүхэд: Өө баяжчихлаа
6-р ангийн хүүхэд: 1 бургер л хүрнэ
10-р ангийн хүүхэд: Энэ юунд ч хүрэхгүй
Оюутан: Өө баяжчихлаа
————————————————————
Тролейбусанд нэгэн эмээ хажуудах Хөл дээрээ зогсож ядаж буй туранхай залууд
-Хүү минь өвдөө юу энд суугаач
-Үгүй ээ эмээ би оюутан… Өлсөөд л…
-Аан тэгвэл ядаж цувыг чинь эмээ нь барья
-Цув биш ээ. Энэ манай ангийн Батаа
————————————————————-
Хоёр хүү амьсгаадан гүйж ирээд:
-Цагдаа ахаа Цагдаа ахаа тэнд манай багш….!
-Яасан осол уу?
-Үгүй ээ багш 1-р эгнээнд машинаа тавьчихсан…
—————————————————————
Оюутны гуанз
-Эгчээ энэ хуушуурны чинь мах нь хазаад гарахгүй байна шдээ..
-Алив ахиад нэг хаз даа
-Хазлаа алга л байна даа
-Өө чи хэтрүүлээд хазчихлаа шдээ
————————————————————–
-Чи хуримын бөгжөө буруу гартаа зүүчихэж
-Харин тиймээ буруу хүнтэйгээ суучихсан юм
—————————————————————-
Хөдөө очоод машихы хаалгаа гэнэт нээтэл цэвэр агаарт ухаан балартаж унав.
Арайхийн мөлхөж машиныхаа янданг үнэрлэж байж гайгүй боллоо гэнэ.
——————————————————————-
Аав нь хүүдээ захиа явуулж гэнэ
-За миний хүү сайн уу? Шалгалт яаж өнгөрөв дөө?
хүү хариулж байна
-Сайн уу. Шалгалт үнэхээр сайн болсон. Багшид таалагдсан болотой намар дахиж өгөөрэй гэсэн.
——————————————————————–
Оюутнуудын дунд Хэн хурдан пиво уухыг шалгаруулах тэмцээн болно гэнэ.
ШУТИС-н хэсэг оюутан бүртгүүлэх гээд очтол
-Уучлаарай энэ зөвхөн сонирхогчдын тэмцээн…
———————————————————————
-Алим идэхэд өт гарж ирэхээс илүү муухай зүйл байх уу?
-Байна аа. Өтний тал нь байхгүй байвал…
——————————————————————–
Өвөл танилцсан хосууд
Хавар болоход хагацна
Утаан дунд сохроор дуралснаа
Урин ороход тэд мэдэрнэ.
——————————————————————-
-Шалгалт ямар байна
-Яг л гандан дээр байгаа юм шиг байна.
-Юу гэсэн үг юм?
-Оюутнууд залбирах нь залбираад л, маань унших нь уншаад л, элс шороо цацаад л. Харин хариулж байгаа оюутныг сонссон багш нар нь ”Ээ бурхан гончигсүм минь” гээд л….
URL: