Монгол циркчин Африкт сургууль байгуулна
Монголын Циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт 1998 онд хувийн цирк байгуулжээ. 17 жилийн турш амжилттай ажиллаж буй энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аяладаг аж. Тэгвэл “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ. Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм.
эх сурвалж: www.urlag.mn
URL: