“Сентарра гоулд” ба Монголын ард түмэн
Манай эрх баригчид дандаа новшийн юмтай орооцолдож дандаа новшийн ажил хийнэ ээ. Үнэн дургүй хүрмээр шаарууд. Энэ тухай өгүүлсү…
Энэ өдрүүдэд Кыргизийн Засгийн Газартай Stans Energy компанитай зарга үүсгээд байна. Учир нь Киргизийн Засгийн Газар алтны асар том Кумторын орд газраа ашиглах гэж Centerra Gold-той хамтарсан үйлдвэр байгуулах гэж байгаа юм. Манайхаас хамаагүй ухаантай, хамтарсан үйлдвэрийн гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл Stans Energy компанийн зарга гараад иржээ.
2014 оны 10 дугаар сард Канадын Онторио мужийн Дээд шүүх канадын уулын олборлох Stans Energy Corp-ын шаардлагаар “Кыргизсталтын” ХХК-д хамаарч байсан Centerra Gold-ын 47 сая хувьцааг царцаасан байна.
Энэ шийдвэрийг Кыргиз Улс газрын ховор металлын Кутасай II ордын газрын хэвлийг ашиглах лицензийн гэрээг сунгасан нь хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх шүүхийн ажиллагаа Кыргизэд эхэлж, 118,2 сая долларын өр төлөх тухай Москвагийн Худалдаа-аж үйлдвэрийн Танхимийн дэргэдэх Арбитражийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж гаргасан аж.
“Хэрэв Кыргиз улс энэ маргаандаа ялж чадахгүй бол Stans Energy компани Centerra Gold-ын хувьцааг алдагдлынхаа нөхөн төлбөр болгож авах юм. Ингэснээрээ Кыргизийн Засгийн Газар Кумторын орд газрыг эзэмших хамтарсан үйлдвэрийн талд хүрэх хангалттай тооны хувьцаа олж чадахгүйд хүрэх болно” мэргэжилтнүүд дүгнэж байна.
“Кумтор” төслийн асуудлаарх кыргиз, канадын төлөөлөгчдийн хэлэлцээрийн сүүлчийн шат энэ оны 2 дугаар сарын 7-нд эхэлжээ.
Дүгнэлт
1. Монголын эрх баригчид дэвэн дэлхийн хамгийн шилдэг луйварчдыг санаатайгаар сонгон олж хуйвалдаанаа хийж байна.
2. Гачууртын хуйвалдаан Киргизийн будлиантай олон сэжмээр шууд холбоотой нь тодорхой байна. Кыргиз, Монгол хоёрт яг ижил цаг хугацаанд, яг ижил компаниуд, яг ижил асуудлаар ингэж хутгалдах магадлал байхгүй.
3. Монголчууд Кыргизэд алдсан Centerra Gold-ын өрийг Гачууртынхаа ордоор төлөх гэж байна гэсэн шууд дүгнэлтийг би хийж байна.
4. Ц.Элбэгдорж Кыргизэд очиж: “Та бид адилхан хөх оортой (толботой) ах дүүс” гээд байсны учир одоо тайлагдаж байна. Мөн түүний гадаад эдийн засгийн холбоо сүлбээ ил болж эхэлж байна.
5. Кумторын орд газраас болж Кыргизийн анхны Ерөнхийлөгч А.Акиев унасан, удалгүй бас л Кумторын ордоос болж тэнд “өнгөт хувьсгал” гарч Бакиев гэж бас нэг Ерөнхийлөгч унасан.
6. Монголчууд Гачууртынхаа ордыг Кумтор шиг болгохгүйн тулд Ц.Элбэгдорж болон Засгийн Газраар, түүнчлэн АН, МАН-аар “туг тахихад” манай ард түмнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
7. Сентерра Гоулдын Монгол дахь хувьцаа эзэмшигчид: Монгол Эрдэнэ компани, Морисон Кнудсен, Алтай трейдинг, бас АGR Libited цаана нь байдаг гэдгийг олон хүн мэдэхгүй ч судлаач хүн мэддэг юм.
8. УИХ-ын гишүүн Г.Уянгын Гачууртын болон бусад асуудлаар тавьсан улс төрийн шаардлага туйлын зөв, төгс үнэлэлт юм.
9. АН, МАН-ын мөнхийн хуйвалдааныг таслан зогсоох нь монгол үндэстний хойшлуулшгүй бодит зорилт мөн.
10. Эрх баригчид энэ бусармаг бодлого, үйлдлээ энэ чигээр нь үргэлжүүлэх аваас Монголын ард түмний бослого тэмцэл мандтугай !!!
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Канадчууд Монголоос 52.5 тэрбум төгрөг хулгайлчихаад байна
Газрын хэвлийн болон Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж, зоргоороо авирласан “Бороо гоулд” компани 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байв. Мөн тус компани 2008 оны эцэс гэхэд 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч олсон ашгийнхаа өчүүхэн хувийг улсад өгсөн нь илэрчээ.
Анх 1998 онд Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТыг 10 хувийг төлж байж.
Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлтийг дахин эдлэхээр болж “шунасан”. Ийнхүү бүх татвараас бултсан тус компани 2009 онд улсын төсөвт төлөх татвар, хураамжаа 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж, бусдаас хол давсан илүү эрх эдэлж байв. Энэ үед улсын эдийн засаг хэцүүдэн, вальютын ханш өссөөр байсан.
Түүнчлэн 2004-2006 онд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдөөд 91 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон ч Монголын төр, монголчуудад юу ч ногдсонгүй. Тус компани өөрийн нэр дээрх болон бусдаас шилжүүлж авсан 20 орчим тусгай зөвшөөрлийн тайланг Ашигт малтмалын газар, Эрдэс баялагийн зөвлөлд хоёр өөрөөр явуулсан баримт шалгалтын үеэр олдсон байна. Зөвхөн Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан нөөцийн үлдэгдлийг тооцоход канадууд олборлосон алтаа монголчуудаас тас нуусан байв.
Түүгээр ч зогсохгүй дөрвөн ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан ч холбогдох байгууллагуудад ямар ч мэдээ тайлан ирүүлээгүй аж. Тухайлбал, үндсэн ордын С1-8 блокын нөөцөөс 1.25 тонн, Их даширын ордоос 824.8 кг, Нэргүй хөндийн 288.85 кг, Ар хөндийн 70.8 кг алт олборлосон ч энэ тухай мэдээ баримт хянаж, хураах ёстой төрийн байгууллагад очоогүй байв. Тэд ийн хууль зөрчиж, Монголын алтыг хулгайлж байх хугацаанд буюу 2008 оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуустал 1222 кг алт олборлосон аж.
Тэдний улсын сангаас бултуулж, хулгайгаар борлуулсан алтны үнэ тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөг болжээ. Шалгалтынхан энэ мөнгийг улсад эргүүлэн төлөхийг тус компаниас шаардаж, акт тавьсан байна. Энэ бол “Бороо гоулд” компанийн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтын дагуу бодогдсон мөнгөн дүн. Хэрвээ албан ёсны баримт цаана нь нуугдаж үлдсэн бол үүнээс ч илүүг нууж борлуулсан байхыг үгүйсгэх аргагүй гэж байцаагчид үзсэн байдаг.
Тус компанийн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг сөхөж харвал 2009 онд 3.434 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 76.275 сая төгрөг зарцуулна хэмээн тусгасан байж. Гэтэл Их даширын ордын байгаль хамгаалах зардалд ердөө 1.3 сая төгрөг зарцуулсан баримт гарч ирсэн аж.