Европт зартай хар тамхины мафийг илрүүлжээ

Испанийн цагдаа нар Европт томоохонд тооцогдох гэмт бүлэглэлийн сүлжээг илрүүлснээ зарлав. Тус бүлгийнхэн хар тамхины худалдаа, мөнгө угаах зэрэг гэмт хэргээр дагнадаг байжээ. Мафийн гишүүдийг баривчлах ажиллагаанд Испанийн тусгай хүчнийхэн, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Майми хотын прокурорын газар оролцсон байна. Нийт 20 хүн баривчилсны 16-г нь Испанийн газар нутгаас, дөрвийг нь АНУ-аас барьж саатуулжээ. Мадрид хотын Ла-Моралеха дүүргийннэгэн байшинг нэгжих үеэр хоёр нууц оромж олдсоны нэгд нь 25 сая евро бэлнээр нуусан байсан аж. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар энэ нь нэг дор хураагдсан хамгийн их хэмжээний мөнгө юм байна. Үүнээс гадна тус мафийн гишүүдийн Европ, Америкт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийг хураан авчээ. Хураагдсан үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ 75 сая доллараар үнэлэгдэж байгаа аж. АНУ-д баривчлагдсан дөрвөн этгээдийн дотор тус бүлгийн толгойлогч, 36 настай Альваро Лопес Тардон гэгч бий агаад тэрээр өмнө нь “Майамийн аалз” хэмээх бүлэглэл байгуулж хууль бус наймаа, контрбанд хийж байсныг 1996 онд илрүүлэн бут цохиж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих