Өсвөр насныхны биеэ үнэлдэг гудамж байдаг гэнэ үү
Өнөөдөр “Purev Dorj” гэх фейсбүүк хэрэглэгч өөрийн нүүр номын найзуудтайгаа нэгэн ноцтой гэмээр мэдээллийг хуваалцлаа. Тэрбээр “10 жилийн сурагч хүүхдүүд шөнө орой оруулдаг баар, буудал олохын тулд бусад дүүргүүдээс явж ирж Сансарын баар, буудлуудад ордог гэж таксины жолооч нар ярьж байна.
Өсвөр насныхан биеэ үнэлдэг гудамж БЗДүүрэгт нэг байсныг нь зогсоож дийлээхгүй байтал 2 дахь Сансарт бойжиж эхэлж байна. Хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлчлээд байгаа баар, буудлыг нь цөөлж, хааж, хянаж чадахгүй олон жил өнгөрч байна.
Үнэхээр дийлэхгүй бол төр засаг, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол оройтоход ойрхон болж байна. Цэцэг шиг охид, цэвэрхэн дүүргийнхээ төлөө санаа тавьцгаая” хэмээн уриалжээ.
Уг мэдээллээс “Өсвөр насныхан биеэ үнэлдэг гудамж БЗДүүрэгт нэг байсныг зогсоож дийлэхгүй байтал хоёр дахь нь Сансарт бойжиж эхэлж байна” гэдэг нь их анхаарал татсан юм. Мэдээж дээрх асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, өсвөр насныханд үйлчилдэг газруудад арга хэмжээ авна гэдэгт найдъя.
Б.Ирээдүй
new.mn
URL: