Залуус Rokit bay, Gee нараар лекц уншуулах санал өгчээ

Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа  өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ.

11001796_844861798910011_476972177985713644_n1142756122015-02-24-09-50[www.urlag.mn]

Өнгөрсөн жилүүдэд Олон Улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун ухааны академ”-ийн захирал Х.Хатанбаатар, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат,  УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, СТА жүжигчин Б.Навчаа, “Хамтын халуун сэтгэл” ТТБ-ын зохицуулагч З.Сарантуяа, Катя Зол брэндээр олноо танигдсан Г.Золцэцэг  зэрэг манай нийгмийн төлөөлөл болсон нэр алдартай хүмүүс лекц уншиж байсан.

Тэгвэл энэ жилээс залуусынхаа санал хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж, оролцогчдыг тодруулахаар болоод байгаа. Тэгвэл одоогоор залуус маань дуучин Pokit bay, GEE, Тулгат, жүжигчин Б.Амарсайхан, Т.Бархүү, дуучин Б.Амархүү нарт хамгийн олон  санал өгөөд  байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих