”Миний дэлгүүр”-т зарагдаж байгаа кг-ын бараанууд бүгд 100 граммаар дутуу байсан нь илэрлээ
Монголын хамгийн том хүнсний сүлжээ дэлгүүр иргэдийг хохироож байна. “Миний дэлгүүр” компанид зарагдаж байгаа килограммын бүтээгдэхүүн тус бүр нь 100 граммаар дутуу савлагддаг байна. Өчигдөр орой дэлгүүрээр үйлчлүүлж байсан хэрглэгч энэ “но” нь илчилжээ. Гэвч үнэнийг нь илчилсэн иргэнийг тус дэлгүүрийнхэн дэлгүүрээс гаргалгүй шөнө хүртэл саатуулжээ.
Өчигдөр оройн 21 цагийн орчимд нэгдүгээр хорооллын миний дэлгүүрээс худалдаа хийж байсан үйлчлүүлэгч усан үзэм авах гэж байхдаа энэ булхайг илрүүлжээ. 500 грамм хэмээн савласан бүтээгдэхүүн хэт бага санагдсан учир үйлчлүүлэгч электрон жин дээр граммлаж үзэхэд 100 грамм сох дутсан байна. 10 ч биш бүхэл бүтэн 100 грамм дутсанд бухамдаж тэнд байсан бүхий л кг-ын бүтээгдэхүүний жинг шалгахад тус бүр 10-аас дээш граммаар дутсан байна. Тодруулбал үзэгч таны харж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд бар кодон дээрээ бичигдсэнээсээ дутуу жинтэй гэсэн үг. Дэлгүүрийнхэн бодит байдлыг илчилсэн үйлчлүүлэгчийг сүрдүүлж тэр ч бүү хэл дэлгүүрээс гаргалгүй шөнө дунд хүртэл түгжиж саатуулсан. Манай сурвалжлах багийг очиход дотогш нэвтрүүлээгүй. Тиймээс бид булхайг илрүүлсэн эмэгтэйгээс утсаар яриа авсан юм.
Нэг бүтээгдэхүүнээс 100 грамм гэж тооцвол 10 бүтээгдэхүүнээс нэг килограмм болж таарна. Гэтэл энэ дэлгүүрээр өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлж байгаа. Дээр миний сүлжээ дэлгүүр нийслэл хотыг хэрчихсэн байдаг. Нэг үгээр бол соёлтой боловсон үйлчилгээний цаана цэвэрхэн луйвар нуугдаж байна. Гэтэл ийм арга хэрэглэж байгаа байгууллагат бизнесийн нэр хүндээ хамгаалах сэтгэлгээ дээд зэргээр суусан байдаг юм байна.
Ж.БАЯРМАА “МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
URL: