ХЭРВЭЭ ЭЛБЭГДОРЖИЙГ…
- ХЭРВЭЭ Элбэгдоржийг сөрөг хүчин байх үед хэн нэгэн өлсгөлөн зарлаж, үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх нь АРДЧИЛЛЫН нэг баталгаа болдог, бүр чулуу бариад улайран дайрч болдог, галдан шатааж ч болдог, энэ нь шударга ёсны төлөөх шударга эрс тэмцэл болдог,
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно өлсгөлөн зарлах нь огтоос болдоггүй, утгагүй, шударга ёсны төлөөх тэмцэл ч биш болдог, мэдлэг мэдээлэлгүй төөрөгдөл, эсвэл рекет болдог, тиймээс хүч хэрэглэн ачаад явчихдаг ИЙМ ХАЧИН ГАЖ ХАОС байдлыг АРДЧИЛАЛ гэх аваас ИЙМ АРДЧИЛАЛ долоон уулын цаагуур далд орог…
- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжинд лааз өшиглөж явах үед Төр засгийг шүүмжлэх нь ШУДАРГА ШҮҮМЖЛЭЛ болдог, авилгалчдыг хуруу заан чичилбэл, гадаадынхныг “Эх орны минь баялгыг цөлмөн хоосоллоо” хэмээн чангаас чанга хашгирваас ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ болдог,
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл “муу амт”, “өө хайгч”, “ул шагайгч” болдог, гадаадынхныг “Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна” гээд хашгирч орхивоос “Популист” болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг…
- ХЭРВЭЭ монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгддэг АРДЧИЛСАН НАМ-ыг сөрөг хүчин байх үед шударга ёсны төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж дарга өлсгөлөнгийнхөн дээр ирж, эв санааны нэгдлээ илэрхийлж, хамт сууж, өлсдөг, Элбэгдорж цовоо цоглог дуугаар чанга яригч барин монгол даяар уриалан дуудаж, хашгичиж болдог, Бат-Үүл хууль зөрчөөд хүнд даацын тракторуудыг төв талбайд авчирч болдог,
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд, Бат-Үүлийг хотын мэрийн суудалд заларсан хойно ШУДАРГА ЁСНЫ төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж өлсгөлөн зарлагчдаас холуур тойрч, Ордны нөгөө хаалгаар сэмхэн гардаг, өлгөлөнд суугчдыг нүдэнд орсон хог мэт хялайн хардаг, Элбэгдорж үл мэдээчин, үл сонсоочин, үл тоогоочин болдог, Бат-Үүлийн цагдаа нар хүнд даацын трактор байтугай хүүгээ эргэхээр халуун сав барьсан хөгшнийг ч талбай руу ойртуулдаггүй ийм ХАЧИН ХОРЛОГООНТОЙ байдлыг ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС гавтайгаа гасалж хэвтэх нь хол дээр хэрэг болно.
- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжны тэмцэгч байх үед Ерөнхийлөгчийг авилгач гэж чангаар хашгирч чадвал жинхэнэ Ардчилсан үзэлтэн болдог,
ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгч болчихсон хойно Ерөнхийлөгчийг шүүмжилбэл коммунист, социалист үзэлтэн болчихдог ийм ХАЧИН МУЙХАР, ГАРАХ ГАРЦГҮЙ байдлыг ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ гэх аваас ИЙМ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ энэ дэлхийгээс зайлбал таарна.
- Хамгийн гол дургүйцэж буй зүйл маань энэ өлсгөлөнг зам зуурт нь зогсоох боломж манай Төр засагт хангалттай байсан, нөхцөл байдлаа ярилцаж, болох болохгүйгээ хэлэлцэж, зөвшилцөх боломж бүрэн байсан. Гэвч харамсалтай нь Ерөнхийлөгч ЗГ, УИХ-ын зүгээс тийм оролдлогыг өчүүхэн ч, бүр хумсын төдий ч хийсэнгүй. Өлсгөлөн зарлагчид ЗГ-ыг огцор, АН-ыг тараа, Элбэгээг барьж хорь гэх мэт огтоос боломжгүй зүйл шаардаж, муйхарлаагүй дээ… Одоо харин энэ байдал бүр муйхар явдал руу хальтрах вий дээ.
Эрх баригчид өлсгөлөн зарлагчдыг хүчээр ачин, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөнд нь халдсан муйхар явдал руу хальтарлаа. Харин ард түмэн ухаантай байж, тэдний үйлдсний адил муйхарлаж л болохгүй. С.Зориг агсан “Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг” хэмээх үгийг зүгээр нэг амнаасаа унагачихаагүй. Хэрвээ бухимдаж, хөөрсөн ард түмэн эрх баригчидийн адилаар муйхарлах аваас ядарсан эдийн засгаа улам сөхрүүлж, тэмээн дээр ямааны гарз нэмэхээс цаашгүй юм болно.
Ингэхэд НОЁН УУЛ маань аргагүй л үнэ цэнэтэй уул юм байна даа.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=896920553661649&id=100000311395297
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Маш үнэн зүйл бичжээ.Сэтгэлд нийцэж байна.Төрийн эрх авахын төлөө жүжиглэж байсан байна.Тэр үед.Одоо бол үнэн нүүр царай нь илэрч байна.Харагдаж байна.Хүслээ 100 хувь биелүүлээ биздээ.Алтан загасны үлгэр шиг болчих вий.