Н.Энхбаяр энэ удаа улс төрийн ямар шоу хийх бол
МАХН-ын дарга Н.Энхбаяр сар шинийн баярын өмнөхөн эх орондоо ирсэн. Тэрбээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.
Сар шинийн баярын өдөрт зориулсан бөхийн барилдааныг үзэхээр тэрбээр намынхаа гишүүдтэй Бөхийн өргөөнд орж ирэв. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүн рүү хэрхэн гайхсан байдалтайгаар харсныг ТВ9 телевизээр харсан биз ээ. Тэр агшиныг ч алдахгүй гэдгээ тэд мэдэж байсан нь дамжиггүй.
Цагаан сарын барилдааныг үзэж сонирхож буй хүмүүсийн дунд орж, иргэдтэй гар барьж, мэнд усаа мэдэлцэж, “Би эх орондоо ирлээ” гэдгээ олон түмэнд харуулсан. Үүгээр зогсохгүй түүнийг ирсэнд улстөрчид хэрхэн хандав гэдгийг харуулсан нь тэрбээр улс төрийн шоу хэрхэн хийдгээ мэдрүүллээ. Эх орондоо ирсэн Н.Энхбаяр энэ удаа юу хийх бол гэсэн хүлээлт бий. Хэдийгээр тэрбээр Монголд буусныхаа дараа хэвлэлийнхэнд “Сүүлийн үед биеийн байдал сэтгэлийн байдлаас шууд шалтгаалдаг нь ойлгомжтой болсон. Тиймээс би биеэ Солонгост, сэтгэлээ Монголд эмчлүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газрыг унагаагаагүй. Хамтран ажиллаж цаашдаа ингэж ажиллавал сайхан байна гэж хэлсэн. Хүн болгонд сайхан хандах гэж оролдсон. Хамтраад нийгмээ эв эетэй болгоод сайхан явахад бүрэн бололцоо байна. Би туслая гэж бодсон” хэмээн хэлж байв.
Тэрбээр өнгөрсөн 10 дугаар сард нутагтаа ирэхэд улс төрийн амьдралд оролцохгүй гэж байсан ч, АН-ын дарга Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ байгуулж багагүй шуугиан дэгдээсэн. Засгийн газарт хамтарч байгаа учир сайд нараа өөрчилж, халаа сэлгээ хийсэн. Улс төрийн томоохон арга хэмжээ, акциудыг хийсний дараагаар тэрбээр БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Үүнийх нь дараагаар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн АН, МАХН-ыг хамтруулах гэлээ гэх шүүмжлэлийг намынхаа гишүүдээс сонссон. Тун удалгүй засаг огцорсон.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд буцсаны дараагаар улс төрийн хүрээнд томоохон үйл явдал болдог гэдэг нь дээрх явдлаас харагдаж байгаа юм. Иймд энэ удаа тэрбээр юу хийх бол гэдэг нь анхаарлын төвд байна. Мэдээж нутагтаа сар шинийн баярыг тэмдэглэж, ээж, аавтай золгож, бие, сэтгэлээ эмчлэх нь тодорхой байх. Хамгийн гол нь үүнийхээ хажуугаар гэмгүй мэт боловч, улс төрд том хөдөлгөөн хийчихээд яваад өгдөг Н.Энхбаяр гэдэг хүний улс төрийн дараагийн шоу юу байх бэ.
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Urt shar deelt odoo dahiad l mongol turiig samarhaar iree biz….
Гай тарина даа