Хуульч М.Ичинноров өлсгөлөн зарлагсдын эрхийг хамгаална

2-23-8_700x700

Босоо хөх Монгол болон иргэний нийгмийн байгууллагууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байгаа Ноён уулыг ухуулахгүйн тулд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад 12 хонож байна. Энэ хугацаанд тэдний заримын бие муудаж түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн. Мөн цагдаа нар  тараахаар хэд хэдэн удаа очжээ. Энэ талаар Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүн н.Шинжээ “Монгол улс чимээгүй цаазын ялтай болжээ.Бид өлсгөлөн зарлаад 12 хонолоо чимээгүй л байна. Бидний цахим ертөнцөд тавьж байгаа  мэдээ мэдээллийг  устгаж, хакердаж байна. Биднийг тараах даалгавар “дээрээс” ирж байна. Тэрэндээ цагдаагийн албан хаагчдыг ашиглаж байна.Дүр исгэсэн Ардчилал дарангуйлалаас  доор  гэж асан үнэн үг вэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг дэмжиж 10 гаруй мянган хүн гарын үсэг зурсан бөгөөд олны танил улс төр, урлаг соёлын хүмүүс ч тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл хүний эрхийн хуульч М.Ичинноров тэдэн дээр очиж өлсгөлөн зарлаж байгаа хүмүүст гэр барих эрхийг нь олгохыг уриалж, тэдний  эрхийг хамгаалахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 23 February 2015

энэ авгай чинь энд тэнд очоод л эрхийг нь хамгаална гээд л байх тэгээд хамгаалаад байгаа юм байгаа юм уу. нөгөө 48 цаг зодуулж нас барсан хүүхний хэрэг дээр ажиллаж байна гээд гайхуулаад гүйгээд байсан тэр хэрэг нь алуурчны талд гарсан байсан биз дээ ХУДЛАА ШОУ ХИЙГЭЭД ХОЁР ТАЛД АЖЛААД БАЙДАГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ НЭГ Л ЖААХАН СЭЖИГТЭЙ САНАГДААД БАЙГАА ЮМ ДАА ҮНЭХЭЭР ЭРХИЙГ НЬ ХАМГААЛААД ШУДАРГА ШИЙДВЭР ГАРГУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД БАЙГАА ШҮҮ АНХААРААРАЙ ………….

Нэр: бббб Огноо: 24 February 2015

гадаад өвөө нартай холбогдсон авгай нарт итгэх хэрэггүй

Нэр: dsn Огноо: 24 February 2015

наад ичиг чинь төрийн алба хаагч тахар болсон биш билүү яагаад улс төр хийгээд эхлэв ээ

Сэтгэгдэл бичих