Зүүн аймгуудын замыг хаалаа

Сар шинийн баярын өдрүүд болж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Гэвч байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал, хальтаргаа гулгаа ихтэй, ихэнх зам цасанд боогдсон байдалтай байна.

97268c3015763565original

 

Тиймээс өчигдөр 20.00 цагаас өнөөдөр өглөөний 07.00 цаг хүртэл Дархан, Эрдэнэт орох замыг түр хазгаарласан. Харин өнөөдөр уг замыг нээж, зүүн аймгуудыг чиглэсэн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тиймээс онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг цагдаагийн байгууллага болон онцгой байдлын газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих