Германы компанийг 400 сая еврогоор авчээ

Америкийн тэрбумтан Уоррен Баффет Германы Гамбург хотод төвтэй  Detlev Louis Motorradvertriebs компанийг 400 сая еврогоор худалдаж авчээ. Тэрээр “ миний хийсэн энэ наймаа нэг их том наймаа биш , жирийн үед хийгддэг гэрээнээс хамгийн бага өртөгтэй нь болсон” гэжээ.

32_d204c9f9788f5e6d5a120e1c23d6bc7760a0419a

 

Тэгэхдээ энэ бол зөвхөн эхлэл, Германтай  хэл амаа ололцож ойртож байгаадаа баяртай байна гэдгээ мөн дурджээ. 84 настай У.Баффетийн Berkshire Hathaway холдинг нь жилийн 82 тэрбум долларын хөрөнгө эргэлттэй бол  харин германы гэр бүлийн компаний  жилийн орлого нь 270 сая евро аж. Европ даяар 71 дэлгүүртэй, 1600 ажилтантай гэнэ. Ажиглагчид У.Баффетыг Германаар дамжуулан Европын бизнест хөл тавьж эхэллээ гэж дүгнэж байна.

эх сурвалж:Үндэстэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих