“Дархан 50″ цогцолбор Монголын хамгийн том усан оргилуур болов

Дархан-Уул аймгийн 50 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Аймаг гэхээс илүү хотынхон гэж нэрлүүлэх дуртай тэд ойдоо зориулан 50 бүтээлч ажил хийсний нэг нь “Дархан-50″ цогцолбор юм.

Нутгийн удирдлагууд ч “Ойдоо зориулан хийсэн хамгийн том ажлынх нэг нь, Монголдоо хамгийн томд тооцогдох усан оргилуур бүхий цогцолбор маань” хэмээн магтах юм билээ.

Өмнө нь жирийн нэгэн халдгай газар байсан газарт томоохон усан оргилуур байгуулан, эргэн тойронд нь мод тарьж зүлэгжүүлсэн гээд үнэхээр л иргэдийнхээ амралт, тав тухтай байдлыг хангахад сэтгэл зүтгэл гаргасан байна хэмээн хотын иргэд ч ам сайтай байлаа.

Монголын хамгийн том, хөгжимт усан оргилуурыг Шанхайн мэргэжилтнүүд хамтран байгуулалцжээ.

Ийнхүү Монголд анх удаа дүүжин гүүр барьж, морин хуур бүхий хөшөө байгуулан, бурхан багшийн сэрэг дүр бүтээсэн гэдгээрээ бахархдаг дарханчуудын бахархал дахин нэгээр нэмэгдлээ.

Б.Маргад


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих