“Багануур” ХК 100 сая дах тонн нүүрсээ ДЦС4-рүү ачлаа

156507-23022015-1424659704-495290738-IMG_8916

Багануур ХК энэ сарын 9-ний өдөр 100 сая дахь тонн нүүрсийг ачжээ. Ингэснээр 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Багануур ХК-ийн хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болжээ. Зуун сая дахь тонн нүүрсийг ДЦС4-руу зөөсөн ажээ. Багануур ХК Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 40 гаруй хувь,  эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангадаг юм.

Багануур ХК-ийн хамт олон 100 сая дахь тонн нүүрсээ олборлосныг тохиолдуулан дүүргийн удирдлагууд компанийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, Дүүргийн хүндэт иргэн тэмдгээр ахмад уурхайчин Т.Ганболд, О.Цогхүү нарыг шагнаснаас гадна дараах хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнэллээ.

Монгол улсын тэргүүний уурхайчин цол тэмдэгээр Ус шүүрүүлэх хэсгийн насосчин  Ц.Болдбаатар, Уулын 2-р хэсгийн Экскаваторын машинч Б.Сүрэнжав, НБАХ-ийн харуул Ж.Доржсүрэн нар шагнуулсан бол 100 сая тонн нүүрс ачсан багийнхан буюу ЭКГ 5А 1426 экскаваторын машинч А.Анхбаатар, ЭКГ 5А 1426 экскаваторын туслах машинч У.Энхтайван, Белаз №134 оператор Ж.Мөнхбат, ТЭМ-ийн машинч Ц.Гомбо, Ачилтын оператор Ч.Бат-Очир, Уулын 1-р хэсгийн мастер М.Эрдэнэбат, НБАХ-ийн мастер Ж.Даваахүү, Ээлжийн дарга П.Эрдэнэ-Очир нарт компанийн захиргаанаас батламж дурсгалын зүйл гардуулжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих