Дюссельдорфын Гран при тэмцээнээс жүдочид гурван мөнгөн медаль хүртжээ

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Европын цуврал тэмцээн Германы Дюссельдорф хотноо бямба гарагт манай жүдочид гурван мөнгөн медаль хүртлээ.

6a92b45db7b83c1a90d367e9762bff20_L

Тус тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцож байна. Дюссельдорфын “Гран при” тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүчээ сорьж байгаа юм. Эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-д М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанаа олимп, ДАШТ-ий медальт, Бельгийн бөх Чарлин Сниктэй хийж, торгуулиар хожигдсоноор манай бөх Дюссельдорфын “Гран при” тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа шигшээ барилдаанд дэлхийн аварга Бразилын Рафаэль Силвад ялагджээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг шигшээ барилдаанд 2014 оны ДАШТ-ий V байрын шагналт Японы бөх Такачид ялагдсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих