Хөгжлийн банкинд дахин 500 тэрбумын баталгаа гаргана
2011 оны хувьд Засгийн газраас Хөгжлийн банкны 800.0 тэрбум төгрөгийн бондод баталгаа гаргасан. Харин ирэх жилийн улсын төсвийн тодотголоор 2012 онд нэмж 500.0 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар төлөвлөөд байгаа аж. Бондын хүүгийн зардалд 2012 онд 48.0 тэрбум, 2013 онд 78 тэрбум, 2014 онд 78 тэрбум төгрөг байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус тусгалаа. Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх ач холбогдолтой билээ. Мөн манай улсын хөгжил цэцэглэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ихээхэн тустай юм.
URL: