Эрчүүд бүгд адилхан гэж аавыгаа хүртэл муулахаа болиоч

10632742_457610931057574_8781430212639317168_n

Эрчүүд бүгд адилхан гэж аавыгаа хүртэл муулахаа болиоч
Энх мөнхийн хорвоод нөмөрлөн түших ханиа олооч
Өнгөрсөн үед чамайг гомдоосон хүнтэй бусдыг адилтгаж
Өөрийг чинь зорин ирэх хүнд итгэлийн хаалгаа хаах хэрэггүй
Тэглээ гээд хэн дуртайн гишгэлдэг шарилж бус
Тэртээ уулын вансэмбэрүү цэцэг шиг бай
Салхин явдалтай охид цөөнгүй байдагч бүгд гэж бид хараадаггүй биздээ
Сайнтай муутай сав дүүрдэг орчлон шүү дээ
Гэтэл та нар эрчүүд бүгд адилхан гээд л
Гэдрэг харан өөрийгөө тэврээд суучих юм
Эрээн барааныг ялгаж салгах хатан ухаан хайчив
Эрхэс тэнгэрийн доор хүн хүндээ итгэх итгэл нь яачив
Шилтэй дарсанд ухаан зараад оройжин суух хэдий ч
Шилээ маажаад л гэмээ ухаардаг өглөөний нартай хорвоод
Ноён нуруугаа алдахгүй бат суурьтай эрчүүд
Ноотны дэвтэр шиг амьдралд хуурын хөг шиг шуранхайлж байна
Эр хүнийг гоочилдог эм, хорогдох бутгүй бүжин шиг л
Эгэлгүй хайраас хишиг хүртэж чадалгүй чичрэнхэн явдаг юм
Босоо хийморьтой эрчүүдийг битгий та нар муулж бай
Бодлын тэнгэртээ тэргэл саргүй харанхуй явах хэрэггүй
Хоймор эзэгнэх эр хүнгүй айлд жавар хургадаг жамтай юм
Хосоор туулах замбуулинд ижилсэн жаргах учиртай юм.

Б. Оршихуй ( гудамжны найрагч)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих