Т.Аюурсайхан машин ачих үйлчилгээний “но”-г дэлгэнэ

2-17-28_700x700

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг  болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч автомашиныг өнгө үзэмж, улсын дугаараар нь ялгаварладаг, ачихдаа хэлдэггүй гэх зэргээр шүүмжлэл дагуулсаар байгаа. Мөн ачигч компаниуд жаахан хүүхдийг машинтай нь ачих, автомашинд сэв суулгах зэрэг тохиолдол гаргаж байгаа нь багагүй хэл ам дагуулж байгаа юм.

Сүүлийн үед зогсоолгүй газар машинаа тавьсан бол зөөж шилжүүлдэг болсон. Тэгвэл энэ нь ч иргэдэд таалагдахгүй байгаа бололтой гомдол их гаргах болсон байна. Тиймээс иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас машин ачих, дугуй түгжих  үйлчилгээг шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн хэлснээр машин ачих үйлчилгээ хууль зөрчсөн бол энэ удаа дорвитой арга хэмжээ авах юм байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Т.Аюурсайхан дарга хяналт шалгалт хийх тал дээр О.Магнайгаас дутахгүй тууштай гэнэ. Олон нийтийн зүгээс ч угаасаа зогсоолын хүрэлцээ муутай байж зогсоолгүй газар зогслоо гэж ачиж, иргэдийг шулж байгаа үйлдлийг зогсоох хэрэгтэй хэмээн үзэж гомдол гаргасаар байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих