Хоёр сартай нярайг машинтай нь ачсан компанид хариуцлага хүлээлгэе

Ийм нэгэн явдал болжээ. Нэгэн эмэгтэй хоёр сартай нярай хүүхдээ машиндаа унтуулж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл машин нь алга байж.

Хүүхдийн эцэг эх сандран эрэл сурал болсоор нэг цаг гаруйн дараа машиныхаа сургийг гаргатал, нэгдүгээр эгнээнд тавьсан гээд ачилт гүйцэтгэдэг компани аваад одсон байжээ. Машинд байсан хүүхэд хоёр настай гэсэн мэдээлэл байсан.

Энэ нь ташаа бөгөөд хүүхэд хоёрхон сартай нярай байжээ. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй, тайван байж. Тиймээс нярай хүүхдээ машиндаа орхисон эцэг, эх чимээгүй өнгөрсөн аж.

Энэ нь ташаа бөгөөд хүүхэд хоёрхон сартай нярай байжээ. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй, тайван байж. Тиймээс нярай хүүхдээ машиндаа орхисон эцэг, эх чимээгүй өнгөрсөн аж.

Тэгвэл хүүхэд дотор нь унтаж байгааг ч анзааралгүй ачаад явсан машин нь “Очух” ХХК-ийн мэдлийн Чингэлтэй дүүрэгт ачлагын үйлчилгээ үзүүлдэг машин байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад, “Манай харьяа 12 машинд хүүхэд ачсан асуудал байхгүй.

Замын цагдаагийн газартай гэрээ хийсэн зургаан компаниас тийм асуудал гаргасан бололтой. Бид тэр компанийн талаар мэдээлэл өгч болохгүй. Тиймээс Замын цагдаагийн газраас энэ асуултад тодорхой хариу өгнө” гэж мэдэгдэв.

Одоогийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн есөн ачигч машинаас гадна хувийн “Очух”, “Хас транс”, “Автогранд мастер”, “Тэнүүн Огоо”, “ВММЛ”, “Ачит сэлэнгэ” гэх компаниудын 21 ачигч машин нийслэл хотод нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон машиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж.

Ачлагын компаниуд машиныг ачихдаа зургийг нь авч, хаалгыг нь лацдаад бүрэн үзлэг хийсний дараа ачдаг журамтай аж. Машинаа ачуулсан иргэн янз бүрийн гомдол гаргахаас болгоомжилж ингэдэг юм байна.

Гэтэл машин дотор бүхэл бүтэн хүн унтаж байхад харалгүй ачаад явчихжээ. Үүнээс харахад ачлага хийж буй компаниуд “Хүний машин ачаад нэлээдгүй ашиг олдог болохоор боломж л олдвол түргэн ачаад оддог” гэдэг иргэдийн яриа ортой бололтой. Хууль дүрэм зөрчин машинаа зөвшөөрөлгүй газар тавьсан нь буруу. Гэхдээ ачих гэж байгаа машинаа сайтар шалгадаггүй ачигчид ажлын хариуцлага алджээ.

Д.Мягмардорж

Улс төрийн тойм


URL:

Нэр: зочин Огноо: 20 February 2015

компанид биш, нялх хүүхдээ харах хандах хүнгүй орхисон эхэд нь хариуцлага тооцьё

Нэр: Anonymous Огноо: 21 February 2015

Yaj buulgasan bol doo

Нэр: Anonymous Огноо: 22 February 2015

ЯАЛАА ГЭЖ ХҮНИЙ МАШИН АЧИЖ БАЙГАА Л БОЛ ХҮНИЙ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАРАХ ЁСТОЙ НЯРАЙ ДОРГИЛТОНД ОЙЧСОН БОЛ ЯАНАА ЯЛ ӨГ ЭНЭ ТЭНЭГҮҮДЭД НҮДЭНД НЬ МӨНГӨ Л ХАРАГДАЖ АРД ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

Нэр: Anonymous Огноо: 24 February 2015

Зарим газрууд нь бүр лацдахчгүй авч явдаг юм байна лээ шд

Сэтгэгдэл бичих