СХД-ийн АН-ын байрны хаалгыг эвджээ

thumb_sizeМонголчууд билгийн тооллын шинэ оноо угтах гээд  хөдөө гадаагүй хөл хөөртэй байх сиймхийг Сонгинохайрхан дүүргийн АН-ын хэсэг нөхөд “чоно борооноор” гэгчээр үймүүлж байна. Сар гаруйн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын хуйвалдаанаар цөөн хэдэн нөхөд хуралдаж, СХД-ийн АН-ын гишүүн болох Ш.Одгэрэлийг дүүргийн намынхаа даргаар томилсон. Харин энэ хурлыг АН-ын Хяналтын зөвлөлөөс “Дүрмийн бус хурал болсон” хэмээн дүгнэж, Ш.Одгэрэлийг дэмжээгүй билээ.

Гэвч тэрээр өөрийгөө дарга хэмээн үзэж, дөнгөж сая хэсэг залуус дагуулан ирж, дүүргийн намын байрныхаа хаалга үүдийг эвдэн орсон байна. Бүх хүмүүс амарч, сар шинэдээ золгохоор сэтгэл санаа амгалан үед ийнхүү дайрсан нь тэдний хэрхэн ёс зүйгүй  болохыг харуулж байгаа юм.

Түүний ард АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын турхиралтаар СХД-ийн АН ийнхүү сүүлийн хэдэн жил хагаралтай байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих