Цагаан сараар таргалахгүй байх 10 зарчим

2-17-13h_700x700

Magic Spa тураах салоны хамт олноос цагаан сарын баяраа таргалахгүйгээр тэмдэглэх зарчмыг боловсруулжээ. Хэрэв та хэрэгжүүлж чадвал 2-4 кг таргалахаас сэргийлж чадна гэнэ шүү.
1. Өглөө гарахдаа 1 литр орчим бүлээн халуун ус цүнхлэх хэрэгтэй. Айлаас айл руу явж байх замдаа 1 аяга орчмыг уугаарай. Ингэснээр их хоолыг шингэхэд тусалж, биеийг цэвэрлэдэг.
2. Баярын ширээн дээр тань лууван, байцааны салат заавал байх ёстой. Хэрвээ та гэртээ цагаан сар хийдэггүй бол аав, ээж, эмээ, өвөөгийндөө заавал эдгээр салатуудыг бэлдэж өгөөрэй. Ингэснээр олон хүнийг таргалах аюулаас аварч тусална гэсэн үг юм. Энэ салат нь буузны шингэцийг түргэсгэж, биеэс саадгүйгээр түргэн гадагшлуулах нөлөө үзүүлдэг.
3. Нийслэл салат, хиам нь шингэцийг улам удаашруулдаг тул аль болох идэхээс зайлсхийгээрэй.
4. Нэг айлд 2-3 БУУЗ зарчмыг баримтлаарай. Энэ нь 400 ккал юм. Өдөрт 20 бууз идэхэд 2300 ккал болно. Энэ бол 500гр таргалах нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Тэгэхээр орох айл тань олон байх тусмаа идэх буузны тоогоо багасгаснаар таргалахаас сэргийлж чадна.
5. Хамгийн гол мөрдөх ёстой зарчим нь та эдгээр баярын өдрүүдэд сахар+хоол гэсэн холимогийг нэг дор идэж болохгүй. Бууз+ундаа, салат+чихэр гэх мэт.

Энэ нь целлюлит үүсгэдэг хамгийн гол холимог учраас чихэрлэг зүйлийг идмээр бол хоолноос 2 цагийн зайтай идээрэй. Хамт л идэх юм бол таргална гэдгийг анхаараарай.

6. Орой гэртээ ирээд үргэлжлүүлж идэж болохгүй.
Харин 1 нимбэгний шүүсийг шахаад 1 аяга бүлээн халуун усанд хийгээд уух хэрэгтэй. Ингэснээр өдрийн турш идсэн хоолны холестрин судасны хананаас хөөгдөн гадагшилна.
7. Үүнээс 30 минутын дараа 1-2 аяга өтгөн ногоон цай эсвэл Өүлэн цай ууснаар та гэдсээ цэвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг.
8. Үүнээс 1 цагийн дараа бифидо тараг уугаарай. Мөн хоол боловсролтыг түргэсгэнэ.
9. Хэвийн боов яагаад их таргалуулдаг вэ гэхээр маш их хэмжээний сахар+тос+гурил гэсэн холимог байдаг. Нэг ширхэгийг идэхэд хоёр өдрийнхөө 2000 ккалыг нэг дор авна.

Энэ өдрүүдэд таргалмааргүй байгаа бол хэвийн боовыг хар талх, хөх тарианы боовоор солих хэрэгтэй.
Хүүхдүүд л идсэн нь дээр. Учир нь тэдний хоол боловсруулах процесс бид нарынхаас хамаагүй илүү байгаа тул дор нь шингээчихнэ.

10. Цагаан сар дууссаны дараа шинийн 4-5-наас ногоотой шөл таны хамгийн сайн найз болно.
Дор хаяж долоо хоног ногоотой шөлөөр хооллосноор бууз идэж таргалах байсан аюулаас аврагдана гэсэн үг юм.

Эх сурвалж: Magic Spa тураах салон


URL:

Сэтгэгдэл бичих