Тавантолгой төслийг төрд даатгах хэрэггүй
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засгийн Газраас өргөн барьсан таван толгой төслийн хэлэлцээний үр дүнг авч хэлэлцжээ. Хэлэлцээрээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон байна. Харин ойрын хугацаанд нэг талаас хөрөнгө оруулагчид , нөгөө талаас Эрдэнэс таван толгой, Монголын төмөр зам, төрийн өмчит компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай болжээ.
Ингээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжөөр УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон Эрдэнэс Таван толгойны хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүрэг өгчээ.
Харин Ийгл телевизийн ярилцлага цаг нэвтрүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таван толгой төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр асуудлыг төрд төвлөрүүлж шийддэг биш аль болох анхан шатандаа шийддэг болох хэрэгтэй. Тийм дээ ч Засгийн Газрын түвшинд эсвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан цаашлаад Эрдэнэс Таван Толгойд уг төслөө даатгах хэрэгтэй гэж байсан юм аа.
Мөн тэрбээр “УИХ-аар хэлэлцсэн тэр шийдвэрүүд хэрэгждэг байсан бол одоо Монголд 3000 гаруй км төмөр зам тавигдсан байх байлаа. Нэлээн хэдэн цахилгаан станц баригдах байсан. Олон зуун үйлдвэрүүд бий болох байлаа. Тэгэхээр төрд баримтлах шаардлага бол асуудлыг төвлөрүүлж шийддэг биш аль болох асуудлыг анхан шатандаа шийдэж байх хэрэгтэй. УИХ-аар шийдэх шаардлагатай асуудлыг үндсэн хуулиар заагаад өгсөн байгаа” гэсэн юм.
Уг төсөлд ажиллах нөхцөлд Монгол Улсын Засгийн газар анхнаас нь татвар төлбөр хураамжаар ашгаа хүртэж эхлэх бөгөөд хөрөнгө оруулагчийн хувьд нэлээд хугацаанд алдагдал үүрч аажимдаа гаргасан хөрөнгөө эргүүлж авна гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн цахим хуудас бичсэн байна.
Г.Мягмарсүх
new.mn
URL: http://www.fact.mn/207266.html
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ төслийг Монголын ард түмэнд 100% өгч чадна гэж амсласан монгол эр байгааг бүү март