Хилийн зурваст хана барина
АНУ-ын Засгийн газраас Мексик, Аризона мужтай 3218 км үргэлжлэх хилийн дагуу 595 км-ийн тусгаарлах хана босгох шийдвэр гаргажээ. Энэ нь Мексикээс зөвшөөрөлгүй хил нэвтрэх цагаач иргэд болон хар тамхины зах замбараагүй худалдаа наймааг хязгаарлах алхам аж.
Мөн хамгаалалтын ханын өндрийг хоёроос дээш метрт хүргэнэ гэж албаны хүмүүс тайлбарлажээ. Дээрх шийдвэрийг мужийн захиргаа Пентагоны захирамжийн дагуу өнгөрсөн лхагва гаригт албан ёсоор гаргаж буйгаа зарласан байна.
Түүнчлэн, он гарсаар АНУ-ын талаас хилийн зурвасын дагуу хэдэн арван цагдаа, хүчний хяналтын цэг шинээр босгожээ.
URL: