ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Төв аймгийн Баянчандмань сумын улсын аваргуудын шагналыг гардууллаа

image20

Монголчууд жилийн өнгө тухайн жилийн амжилт ирэх онд хийх ажил зорилт зорилгоо тодорхойлж цагаан сараар сайн бүхнийг билэгдэж цагаан сарын баяр тэмдэглэдэг.
XVII жарны согтоогч хэмээх модон хонин жилийн босгон дээр Төв аймгийн Баянчандмань сумын Улсын аваргаар Баян шувууны аж ахуй, Чандмань милк сүүний фермер, Аймгийн аварга тариаланчаар Замт багийн иргэн Б. Базаррагчаа, Чандмань багийн иргэн С.Батбаяр, “Алтангадас” одонгоор Артелийн гэх үеэс л оёдол хийж явсан 9-н хүүхдийн ээж Б.Дэнсмаа, сумын ИТХ-ын төлөөлөгч Ш.Батмөнх нар тодорчээ.

ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Төв аймгийн Баянчандмань суманд ажиллах үеэрээ шагналыг эздэд нь гардуулж өглөө.  Салбарын сайд тэр тусмаа Монголын ХХААЯ-ны анхны эмэгтэй сайд суманд нь ирж ажилласанд Баянчандманьчууд ихэд билэгшээж, суран хазаар бэлэглэжээ. Мөн иргэд сумынхаа ажлыг танилцуулсан байна.

image23


URL:

Сэтгэгдэл бичих