Ноён уулын Гацууртын ордыг ухахаа түр хойшлууллаа

ordНоён уулын Гацууртын ордыг ямартаа ч ухах гэж улайрагсад түрдээ хойш нь тавьлаа. Газар шороогоо гэсэн иргэдийн хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулсан эрх баригчдын болон бараг л Монголын төрийг хөдөлгөх хүчээ болгоод байгаа дэлхийн томоохон акул компани болох “Сентерра гоулд Монголиа” компанийнханы санаархал нэг удаадаа хамраараа таслууллаа.

Уг ордыг ухах эсэх талаар өчигдрийн УИХ-ын Чуулганд 48 гишүүн санал хураалтад оролцсоноос 26 нь орд ашиглахыг эсэргүүцэж, 22 нь ашиглах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ухах хэрэгтэй гэсэн хүмүүсийг намынх нь харьяаллаар харвал АН, МАН аль аль нь л байна. Аргагүй л МАНАНТАЖ ЭЭ.
Гацууртын ордыг АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ гэж дараах гишүүд үзсэн.

1. Ж.Батсуурь,
2. Л.Гантөмөр,
3. Су. Батболд,
4. Д.Ганхуяг,
5. Б.Гарамгайбаатар,
6. Р.Гончигдорж,
7. Ц.Дашдорж,
8. Н.Номтойбаяр,
9. Ё.Отгонбаяр,
10. Д.Оюунхорол
11. Д.Сарангэрэл
12. Я.Содбаатар
13. Д.Сумьяабазар
14. А.Тлейхан
15. Х.Тэмүүжин
16. Д.Хаянхярваа
17. Б.Чойжилсүрэн
18. Ч.Хүрэлбаатар
19. З.Энхболд
20. М.Энхболд
21. Н.Энхболд
22. Ө.Энхтүвшин

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих