Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Гурил, тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон агуулах савны дүүргэлттэй холбоотойгоор тэжээлийн хивгийг экспортлох хүсэлтийн дагуу хивэгний экспортод тавьсан хориог цуцалсан. 2013 оны 2 дугаар хагас жилд Монгол Улс нийт 45.7 мянган тн хивэг экспортолсон байна. Энэ нь нэг талаас хивэгний зах зээлийг эргэлтэд оруулж байгаа боловч их хэмжээгээр экспортолсноор фермерийн аж ахуй эрхлэгчдэд шаардагдах малын тэжээл болох хивэгний олдоц багасаж, үнэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн нь сүү, махны чиглэлийн үхэр үржүүлж байгаа дотоодын фермер болон малчдад эдийн засгийн хувьд хүндрэл учирч байна. Тиймээс дотоодын эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тоо хэмжээг нь тогтоодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна хэмээн үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.
URL: