Д.Дорлигжав охиноороо бахархаж байна

dorligjavv

Энэ сарын 11-ний өдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин Турк улсын истанбул хотноо усанд унаж осолдсон. Д.Дорлигжав хэлэхдээ миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна. Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна. Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэжээ.


URL:

Нэр: tsuhaldal.. Огноо: 19 February 2015

Vnen vg…

Сэтгэгдэл бичих