Хүмүүст тохиолдсон хөгжилтэй түүхүүд
…. Түшиг сумын төвөөр техникийн шаардлага хангаагүй тэрэгтэй жолооч Пангаа давхиж явахыг харсан автын байцаагч ахмад Сумъяа зогсоох гээд шүгэлдвэл Пангаа кабинаасаа толгойгоо гарган : – Сумъяа за наанаа байж бай. Би доод лагерь орчихоод ирье гээд хэнэг ч үгүй давхиад явчихаж …..
…. Батжаргал даргыг аж ахуйн даргаар дөнгөж ирээд байтал гөрөөсний төлөвлөгөө ирж гэнэ. Тэгээд хэдэн анчин дагуулаад гөрөөсөнд явж гэнэ. Хэдэн хүн сууринд суугаад бусад нь үргээлгэнд гарч. Үргэсэн гөрөөс сууринд суусан хүмүүст дөхөөд иртэл тэднийг харсан Батжаргал : – Ээ хар дурчакаа. /сандарсан үедээ дурчак гэж хэлдэг хүн байж л дээ …/ Наад модон дотор чинь гөрөөс харагдаад байна нааш нь үргээгээч гэж хашгираад буцаагаад үргээчихсэн гэдэг….
…. 70-аад оны үед гадаадын олон сурвалжлагч нар Сүхбаатарын талбайд явж байхад Б.Ренчин гуай орчуулагч хийж байжээ. Гэтэл талбай дээр нэг баас байхыг харсан сурвалжлагч нар социализмыг муулах шалтаг олсондоо баярлан зургийг нь авч эхэлтэл Ренчин гуай:
- Танай цагаан ордны үүдэнд өлсөж үхсэн хүний өгөрсөн яс хэвтэж байхад манай талбай дээр цатгалан хүний тос даасан баас байж яагаад болдоггүй юм хэмээн сүрхий загнасан гэдэг….
…. Хөдөөнөөс ирсэн ах хүү дөнгөж орж ирээл цай уугаал сууж байж, хөдөөний сонин хачин хөөрөлдөөл
-Мийгаа эгчийн бие сайн биз дээ, мал хуй гайгүй биз дээ, нутгаар цас бороо хэр орж байна даа?
-Өө эгч чинь сайн байгаа, малын тэжээл ховордоод манай хэд шүдээ хавираад л байна гээд л яриа үргэлжилж байтал гадаа шэээээлавий шээээлавийййй, шииил авы гээл шил цуглуулагчид уянгалуулж байна, бид ч дассан болохоор нээх анзаарсангүй, тэгсэн манай ах харин суудал дээрээ өндийж, аягүй анхааралтай чих тавьж сонссоноо
-Байз морины цол дуудаж байна уу даа ….
…. Манай 2 эрэгтэй дүү эгчийн байшингийн дээвэр засаж байгаад л дүүгээ
-Хөөе алх аваад ирээ гэж л дээ./Жаахан холоос орилсон юм шиг байгаан/
-Тэгсэн өнөөх нь алга болоод ирдэггүй.
-Тэгсэн дүү нь эмээдээ ороод л өнөө 2 талх аваад ир гэж байна гэтэл
-Эмээ нь саяхан хоол идээд гарсан ийм хурдан өлсдийн байхдаа гээд л барьсан талхнаасаа том гэгч зүсээд л өрөм тавиад л өгөөд гаргав
-Тэгсэн дүү нь талхаа бариад л очсон чинь 2 ах нь
-Чи чинь яачихваа алх гэж байхад талх аваад ирэхийн гээд инээлдэж билээ….
…. Дүүгийнх нь найз нь гэрийнхээ түлхүүрийг хаа ч юм нэг газар нуудаг байж. Тэгээд нэг өдөр хаалгаа түгжээд явсан хойно нь эгч нь гэртээ очоод орох гэсэн түлхүүр байхгүй болхоор нь *tulhuur haana uldeesiin be* гээд мессэж бичсэн чинь *huchin hiisen gazartaa* гээд хариу бичсэн гэж байгаан эгч нь мангар ууртай залгаал юу балайраад хүчин хийсэн энтр гээд байгаан гээл уурлаж. Нөгөөх нь юу гэнээ хуучин хийдэг газраа л байгаашдээ гэсэн гэсэн….
…. 5 билүү 6-р ангид манай багш бид нараар *цонхны цаана* билүү нэг тийм зохион бичлэг хийлгэсийн. тэр үеийнхээ л нийгмийн байдалд дүгнэлт хийлгэх гэж л бичүүлсэн юм шиг байгаан. Бид ч бичээл зохион бичлэгээ бичээл шалгуулаад байсан багш их ууртай манай ангийн Отгонжаргал гэдэг хүүхдийн зохион бичлэгийг үзчээл уурлаал өдий насны хүүхэд *би цонхоор харлаа. гадаа манай хажуу айлын нохой явжийн* гэж бичээд байхдаа яахав дээ гээл….
URL: