Хөөрхий гишүүд маань аргаа барж байна даа

 чуулган

УИХ-ын гишүүдийн зураг хөрөг бүхий календарь, цагнаас эхлээд ном товхимол, сэтгүүл гээд олон зүйл хөдөөд тарж байгаа юм байх. Санаатай санаандгүй зураг хөрөг бүхий зүйл хөдөөгөөр нэг хөглөрч байгааг орон нутгаас бидэнд мэдээлсэн юм. Энэ нь сонгуулийн өмнөх жил ирснийг төвөггүйхэн харуулж буй хэрэг. Уг нь зураг хөргөө илгээх нь бүү хэл тэдний зурагтай сонины тасархай ч очилгүй хоёр гурван жилийг ардаа хийсэн хүмүүс гайхаж бас хөх инээд сүүмэлзүүлж сууна.

 

Аяга шанаган дээр хүртэл нэр ус зураг хөргөө татуулсан шинэ нэр дэвшигчийн нэр дуулдав. Тун аргаа барж байгаа бололтой. Ёстой л нойр нь хүрэгүй байгаа биз дээ. Говь-Алтайн Засаг дарга хүртэл цэвэр усны саван дээр хөрөг зургаа татуулсан байна лээ. Өнөөдрийн байдлаар эрх мэдэлтэн бүхий нөхөд Улсын сайн малчин, Алтан дөлийн эзэд гээд дөрвөн зүг найман зовхист шагнал гардуулангаа болж өгвөл үлгэр ярьж өгчих гээд л явна. Харин УИХ-д шинээр горилогчдод ийм боломж байхгүй учраас зураг хөргийн хамт хийсэн гэх ажлынхаа тайлантай ямар нэгэн аргаар иргэдэд хүргэхийг зорих болжээ.

 

Ямар сайндаа л Г.Уянга гишүүн Валентины баяраар залуу хосуудад зориулан УГЖ Т.Ариунаагийн дуулдаг “Жаргаж үзээгүй зул” дууг дуулж олны хүртээл болгож байхав дээ. Тэгээд үүнийхээ араас зохиолын дуучдыг хоолгүй болголоо гэсэн пиар цацуулж байхав дээ. Тэр Г.Баярсайхан гэдэг нөхөр болж өгвөл хүн загнах гээд бас л хэрдээ хөл болох юм. Гэтэл УИХ-д нэг хэсэг эх орончид жинхэнэ утгаараа цээжээ дэлдэж байна. Дор дороо л аргаа барж сууна даа, хөөрхийс.

 

Гадаа гудамжинд Ноён уулыг аврах хөдөлгөөн өрнөж, эх сахйан байгалийнхаа төлөө өлсгөлөн зарлаж хэвтэнэ. Энэ нь магадгүй Төрийн ордон дотроос хэн нэгний явуулж байгаа бодлого ч байж болох юм.

Үнэн.мн


URL:

Нэр: zochint Огноо: 17 February 2015

ed nar hujaagiin yavuulgaar hevtej bgashde

Сэтгэгдэл бичих