Б.Болд: Ар гэрийнхэн нь хэргийг нууцлах хүсэлт тавьсан
Манай улсын хоёр иргэн Туркийн Истанбул хотод аяллаар явж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодрууллаа.
-Монгол Улсын иргэд Туркийн Истанбулд амиа алдсан. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө үү?
-Энэ сарын 10-11-нд шилжих шөнө Монгол Улсын хоёр иргэн Истанбул хотод усанд осолдож амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд Анкара дахь манай улсын Элчин сайдын яамнаас яаралтай мэдээллийг бидэнд ирүүлсэн. Бид цаг алдалгүй ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргэж, шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсэн байгаа. Талийгаачдын ар гэрийнхэн Истанбул явсан.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль сайд Д.Дорлигжавын охин, найз залуугийнхаа хамт валентины баяр тэмдэглэж яваад зуурдаар амь насаа алдсан гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Талийгаачдын нэр ус болон бусад мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Талийгаачдын ар гэрийнхэн бидэнд хэргийг нууцлах хүсэлтийг албан ёсоор тавьсан.
-Дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа талаар Туркийн хэвлэлд мэдээлсэн байна?
-Туркийн цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй. Хэргийг шалгаж дууссаны дараа албан ёсны мэдээллийг өгнө.
unen.mn
URL: