“Дэнжийн-1000”-аас дахин охид алга болжээ

20150216101433“Дэнжийн-1000”-аас өсвөр насны найман охин ор сураггүй болсон аймшигт хэргийн тухай хоёр жилийн өмнө шуугиж байсан  билээ. Цогцос нь олдсон охидыг хүчиндээд, хоолойг нь хэрчиж алсан байдаг юм. Саяхан мөн л дэнжийн мянгад амьдардаг эгч дүү хоёр гэрээсээ гараад тав хонож байгаа гэх мэдээлэл  нь иргэдийг бүр ч ихээр айлгах болжээ. Ер нь хүн алга болох аймшигтай байлгүй яахав. Зарим нь ч энд тэнд “баар сав хэсээд”  явж гээд тоохгүй байгаа бол нэг хэсэг нь “Хүний наймааний золиос болсон юм биш үү?” гэцгээх ажээ. Гэхдээ тэд яах аа алдсан охид биш бололтой. Амралтын өдөрүүдээр  хичээлийн хэрэглэлээ бэлдэхээр хэдэн төгрөг өвөртлөөд гарсан сурагтай. Ийнхүү “Дэнжийн-1000” жинхэнэ аймшгийн бүс болов. Чухам юу болоод буйг хэн ч хэлж чадахгүй байна.

Г.Болор-Эрдэнэ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих