1000 хос хамтдаа хайрын баяраа тэмдэглэлээ

1000 хос хамтдаа хайраа мөнхөллөө

Монголын мянга мянган  сайхан хосууд жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тэмдэглэж,  энэ өдрийг нэгэндээ чин сэтгэлийн үгээ хэлж, гэнэтийн бэлэг барин хамтдаа хайрын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг  болоод удаж  байна.

Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн 2-р сарыг хайрын сар болгон зарлаж түүнийхээ хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ.  Энэ удаад Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “1000 Хосын болзоо” арга хэмжээг анх удаа амжилттай зохион байгууллаа. Залуу хосуудын тогтвортой харилцаа, гэр бүл төлөвлөлт, чөлөөт цаг цаашлаад гэр бүл салалтыг бууруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцсон хосууд Хайрын модонд хайраа цоожилж, залуу уран бүтээлчдийн хайрын жүжгийг сонирхон, Тэнгис кино театрт кино үзэж бүтэн өдрийн турш тусгай хөтөлбөрийн дагуу бусад олон хосын хамт тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Мөн хосуудад зориулсан бэлэг дурсгалын худалдаанаас хайртдаа бэлэг сонгон авч, төрөл бүрийн уралдаан тэмцээнд хамтдаа оролцож ивээн тэтгэгчдийн шагналыг хүртсэн.

Ихэнх хосууд валентины баярыг үзвэр үзэж, хоол идэж, нэг нэгэндээ бэлэг өгч өнгөрүүлдэг бол энэ жил арай өвөрмөц байдлаар тэмдэглэсэндээ баяртай байсан юм.

Монголын залуучуудын холбоо

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих