Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг Дулаан IV цахилгаан станц хүртлээ
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдээс шалгарсан гурван компанидҮндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г гардуулах ёслол төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж үг хэлж, шагналыг гардуулав.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-гээр:
-Монгол Улсын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад чухал үүрэгтэй дулаан эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулах нүүрсний зарцуулалтыг багасгаж, эдийн засагт үр ашигтай үйлдвэрлэл явуулж эхэлсэн Дулаан IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөлийг шалгаруулж, тус станцын гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатарт,
-Мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн техник тоног төхөөрөмжийг ашиглан үндэсний үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргасан “Гацуурт” компанийн газар, тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн бүтээн байгуулалтыг шалгаруулж, тус компанийн захирал Л.Чинбатад,
-Гахиурын үйлдвэрлэлд хуурай технологи нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буй “Хөтөлийн цемент, шохой” компанийн бүтээн байгуулалтыг шалгаруулж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батдоржид тус тус Өргөмжлөл, болор “Төрийн гэрэгэ”-г гардууллаа.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт байлцав.
URL: