Нүдний давхрааг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийлгэж болдог

2189530694_fff3111e09
Ямар ч хүн 30 наснаас өмнө давхраа хийлгэвэл тухайн хүний төрхөнд төдийлөн өөрчлөлт гарахгүй. Улиралын хувьд хэзээ ч хийлгэж болно. Давхраа хийснээс долоо хоногийн дараа оёдлыг авдаг. Энэ хугацаанд өвөл бол шархаа дааруулахгүй , бусад улиралд халуун нар, тоос шороотой орчинд удаан байж болохгүй. Хамгийн гол нь шархаа зөв арчилж, цэвэр эдгээх хэрэгтэй. 14 дэх хоногоос будалт хийж болно. Хоёр сарын дараа сорвины өнгө өөрчлөгдөж бүдгэрдэг. Хэрэв та нүдний халдварт өвчтэй бол давхраа хийлгэх хориотой. Иймд мэс засал хийлгэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

URL:

Сэтгэгдэл бичих