Ерөнхий сайд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна.

JAV_5125-600x429

Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, аймгийн төв болон бусад сумын иргэдийн хэрэгцээнд зориулан “Даланбулаг” цэвэр усаа нийлүүлж байна. Үйлдвэр 520 м2 талбай бүхий хоёр давхар ажлын байртай бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд үйлдвэрийн өргөтгөл барих шаардлагатай байгаа талаар компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, худалдан авагч бэлэн байгаа ийм үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох боломжтой гэж УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ

Дараа нь Ерөнхий сайд болон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нар “Эрхэт баян тулга” компанийн худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2014 онд арилжааны банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авч тус бүр 1080 м2 талбайтай хоёр худалдааны төв барьж ашиглалтанд оруулжээ. Худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий тохилог, дулаахан ажлын байраар худалдаа эрхлэгчдийг хангах зорилт тавин ажилласан ч одоогоор түрээслэгчдийн тоо цөөхөн байгаа талаар компанийн захирал Ц.Батбаяр хэллээ. Зарим аймагт төрийн дэмжлэгтэйгээр барьж байгаа тохилог худалдааны төвийг хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгөөр барьж босгоод, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой болгож байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг компанийн удирдлагуудад баяр хүргээд эдийн засгийн том төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хүндрэлээс гарах үед энэ том худалдааны төвд ажлын байр түрээслэх хүний тоо олон болно гэдэгт итгэж байгаагаа хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Өглөө.мн


URL:

Сэтгэгдэл бичих