Гадны иргэнд газар өмчлөхийг хориглоно

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума гадны иргэдэд газар өмчлөхийг хориглосон хууль гаргахыг санал болгожээ.

e5f868b5b7063977original

Түүний санал болгож буй шинэчлэлийн хүрээнд колоничлол, апартеидын үеэс цагаан арьст фермерүүд газрын ихэнхийг эзэмшдэг өмчийн тэгш бус байдлыг арилгах зорилготой аж. Гадаадын иргэнтэй холбоотой энэхүү заалт нь өмнөх шийдвэрүүдэд эргэн үйлчлэхгүй боловч Ерөнхийлөгчийн албанаас тухайн газар нь стратегийн ач холбогдолтой гэж үзвэл Засгийн газраас эрхийг түдгэлзүүлэх эрхтэй болно гэдгийг албан мэдэгдэлдээ өгүүлжээ. Уг баримт бичигт шинэчлэл нь “Хязгаарлагдмал нөөцтэй газрыг хүнс үйлдвэрлэх зорилгоор баталгаажуулж, 300 жил үргэлжилсэн колоничлол, апартеид дэглэмээс бий болгосон шударга бус байдлыг арилгахад оршино” гэжээ.

Үнэн.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих