Ц.Энхбаяр, Г.Дашдэмбэрэл нар суллагдана

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, Г.Дашдэмбэрэл, Д.Болдбаатар нарыг маргааш суллах гэнэ. Тэднийг Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч сарын 23-наас саатуулсан юм.

Энэ үеэр Д.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарын бие өвдсөн учраас Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тиймээс тэднийг эмнэлэгт байсан хоногийг нь нөхөн цагдан хорих тухай яригдаж байгаа гэнэ. Харин үүнийг нь “Гал үндэстэн” холбооныхон эсэргүүцэж Нийслэлийн прокурорт хугацаанд нь суллах хүсэлт гаргажээ.

Д.Сүх


URL:

Сэтгэгдэл бичих