Арилжааны банкнуудын иргэдээс мөнгө хүүлэх баярын арга
Сар шинийн баяр хаяанд ирчихээд Монгол түмэн бүгд баярын уур амьсгалтай “Олон Улсын Нарантуул зах”-ыг зорьж байна.
Цагаан сараар ахмад настанаа хүндэтгэн идээ будаа засаж, өнөтэй өвлийг давж хаврын урийг угтах зан үйл хийж золгодог эртний уламжлал маань өнөөдөр тансаглал хийгээд хэн нэгний чамирхалаар өнгөө хувиргасан гэж хэлмээр.
Нарантуул захын эргэн тойронд гар зүсмээр мөнгөн тэмдэгт барьсан хүмүүс бэлгэний болон золголтын мөнгө солино хэмээн хоолой мэдэн хашгирч явна. Тэднээс ямар ханшаар шинэ мөнгө солихыг нь лавлавал 500 төгрөгийг 550 төгрөгөөр, 1000 төгрөгийг 1100 төгрөгөөр, 5000 төгрөгийг 5500 төгрөгөөр. 10000 төгрөгийг 11000 төгрөг гэх мэтээр сольж байгаа гэнэ.
Гэтэл энэхүү наймаа нь зүгээр л иргэдийн халаасыг хоослох гэсэн арга төдий. Учир нь тэдний цэвэр ашиг нь нэг дэвсгэрт бүрээс 10 хувийн ашиг унагааж байна. Гэтэл энэ ямарч зарлагагүй наймаа гэдгийг хүмүүс мэдэх ч ахмад настандаа барьж золгох мөнгө дээр нь бэлэгийн мөнгө хэмээн солиулсаар байлаа.
Хэд хэдэн шинэ мөнгөн тэмдэгт сольж байгаа гэсэн хүмүүстэй уулзаж үзэхэд манай арилжааны банкнуудын нэрс дотор нь давхиж явах юм. Ингэхээр цагаан сарын үеэр шинэ мөнгөн тэмдэгтээр ашигаа олдог банкны үйл ажиллаагааг манай хууль сахиулагчид хянаж үзэх цаг нь болсон бололтой.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL: