Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хүчингүйд тооцно
Монгол бөхийн холбооноос (МБХ) өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Улмаар МБХ-ноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг нэрлэсэн бөгөөд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс авсан сэргээшний шинжилгээгээр улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Залуу начингууд энэхүү үйлдлээ гэмтэл бэртэлтэй байсан учир эм хэрэглэсэн хэмээн тухайн үед тайлбарлаж байсан юм.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлыг өнгөрөгч амралтын өдөр Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулсан байна. Хурлаар Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Б.Боргил
- See more at: http://sport.time.mn/content/53874.shtml#sthash.d3HjKM5M.dpuf
URL: